“АЖЛЫН БАЙРНЫ ЦАХИМ ӨДӨРЛӨГ”-ийн удирдамж

A- A A+
“АЖЛЫН БАЙРНЫ ЦАХИМ ӨДӨРЛӨГ”-ийн удирдамж

Нэг. Зорилго

Ажил олгогчдод боловсон хүчний нөөцийг бүрдүүлэхэд туслах, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Мандах Их сургуулийн оюутнуудыг үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, төгсөгчдийг ажлын байранд зуучлахад дэмжлэг үзүүлнэ.

Хоёр. Хамрах хүрээ

- Мандах их сургуулийн 3,4-р курсын оюутнууд, төгсөгчид

- Ажил олгогчид, Хөдөлмөрийн биржүүд

Гурав. Зохион байгуулалт , үйл ажиллагаа

3.1 Өдөрлөгийг Мандах Их сургуулийн Маркетингийн комисс, Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Оюутны зөвлөл  хамтран зохион байгуулна.

3.2 Ажил олгогчдын бүртгэлийг 2020 оны 11 сарын 23-с 12 сарын 05-ны өдрийн 17 цаг хүртэл Ажил олгогчдын бүртгэлийн линкээр бүртгэж, 12 сарын 06-ны өдрөөс эхлэн тус сургуулийн цахим сувгуудад ажил олгогч байгууллагын танилцуулга материалыг байршуулан сурталчилна.

3.3Өдөрлөгийг  2020 оны 12 дугаар сарын 10,11 –ны өдөр зохион байгуулна.

Үйл ажиллагааны хөтөлбөр

Оролцогч байгууллагуудыг танилцуулж, мэдээллийг нэгтгэн пост оруулна. / 2020 оны 12 сарын 10-ны 10:10 /

- Цахим нээлт:

- Мандах Их Сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал Ч. Төрбадрах үг хэлнэ. /2020 оны 12 сарын 10-ны 11:00-11:10/ 

- Байгууллагуудын ерөнхий танилцуулга

- Монголын Хүний Нөөцийн Институтийн захирал Д.Бартанбаатар оюутнуудад ажлын байрны ярилцлаганд бэлтгэх, карьер төлөвлөлт болон хүний нөөцийн зарим асуудлын талаар live сургалт / 12 сарын 10-ны 11:20 -12:20/

- Ажил олгогчдын танилцуулга/сургуулийн цахим сувгуудаар цацах/

- Ажил олгогчдоос авах судалгаа

- Оюутан, төгсөгчдөөс сонирхсон ажлын байрны бүртгэл авах

 

МАРКЕТИНГИЙН КОМИСС