"Зөв сэтгэлгээ-Зөв хөгжил" Оюутны эрдэм шинжилгээний хуралд дэд байранд шалгарлаа

A- A A+

Монголын ногоон уламжлал сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Ногоон уламжлалаа хамтдаа хөгжүүлье" аяны хүрээнд "Зөв сэтгэлгээ-Зөв хөгжил" оюутны эрдэм шинжилгээний 15 дах удаагийн хурал 2020.10.31-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд амжилттай болж өндөрлөлөө.

Монголчуудын түүхэн уламжлал, өв соёл, байгаль экологио хайрлан хамгаалах, түүнд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, боловсролыг дэмжих зорилгоор зохиогддог "Ногоон уламжлал" аяны гол чухал ажлын нэг нь оюутны ЭШХ юм. Тус хуралд МУИС, МУБИС, ШУТИС, МАНДАХ, ШИХИХУТАГ, ИДЭР, ИЗОУИС сургуулиудын 24 илтгэгчид мэдлэг оюун, илтгэх урлаг, ухаанаа уралдуулан оролцсон болно.

Тус оюутны ЭШХ-д НББ-ийн тэнхимийн ахлах багш А.Наранцэцэг (Ph.D)-ийн удирдсан нягтлан бодох бүртгэлийн 3-р курсын оюутан Б.Баянжаргал, Э.Тэгшжаргал нарын "Нийгмийн үе, хүйс болон сэтгэлгээний оюун ухааны ялгаатай байдлын судалгаа" илтгэл 2-р байранд шалгарч, батламж, 200.000 мянган төгрөг, дурсгалын зүйл, маршрутын дагуу Улаанбаатар хотын 1 өдрийн 100 000₮-ийн аялал /2 хүн/-ын эзэд болов.

Эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон багш, оюутнууддаа цаашдын судалгаа, шинжилгээний ажил, бүтээлч үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

Сургуулийн захиргаа