Механик инженер мэргэжлийн суурь хичээлүүд болох “Инженерийн механик”, “Материалын механик”, “Механизмын кинематик динамик” гэсэн хичээлүүдэд ашиглагдах цогц лаборатори бөгөөд 2022 онд Анги улсын “TecQuipment LTD” компанид захиалан, оруулж ирсэн. Тус компани нь 65 жилийн түүхтэй инженерийн бүхий л салбарт зориулсан лабораторийн тоног төхөөрөмж үйлдвэрлэж дэлхий нийтэд нийлүүлдэг алдартай компани юм. STS-2, STS-3, STS-4, STS-5, ES-15, ES-5, TM-1002 маркийн төхөөрөмжүүд дээр механикийн суурь онолын хичээлүүдийн нийт 15 төрлийн лабораторийг гүйцэтгэнэ. Эдгээр төхөөрөмжүүд дээр гүйцэтгэсэн туршилтын үр дүнг “VDAS” программ дээр боловсруулж тооцооны үр дүнг харьцуулан судлана.