Механик инженерчлэл хөтөлбөрийн заавал судлах хичээл болох Дотоод шаталтын хөдөлгүүр, Машин засварын технологи, менежмент, Машин үйлдвэрлэлийн технологи хичээлүүд болон судалгааны ажил, дипломын ажилд зориулан “Машин тоног төхөөрөмжийн лабораторийг 2023-2024 оны хичээлийн жилээс бүрэн ашиглаж байна. Тус лабораторид автомашины механизм эд ангиудыг дэлгэн үзүүлэхээс гадна токорийн суурь машин, суурин өрөм, точил, тески дөш бүхий дадлагын ширээ, багаж хэрэгсэлтэй бөгөөд бэлдэц, шаардлагатай материалаар ханган оюутнууд дадлагын хичээлээр болон дипломын ажлаар биет бүтээл хийх боломжийг бүрдүүлсэн.