Тус лаборатори /А305 тоот/-т бизнесийн чиглэлийн хөтөлбөрүүдийн мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлүүдийг судалж, танхимаар олж авсан мэдлэгээ практикт буулгах дадлагуудыг лабораторит хийж бататгадаг.
Энэхүү лабораторит компьютерийн хэрэглээний Microsoft-ийн үндсэн програмуудаас гадна нягтлан бодох бүртгэл, санхүү, банк, бизнесийн удирдлага, маркетингийн мэргэжлийн дараах програмууд дээр сургалт, судалгааны ажил гүйцэтгэх боломжтой. Үүнд:
Интерактив Би Ай ХХК -ийнDiamond 5.0
Тус програмыг Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон групп компаниуд, худалдаа үйлдвэрлэл, зочид буудал ресторан, сургууль, барилга, уул уурхай гэх мэт үйл ажиллагааны чиглэлтэй олон компаниуд өргөнөөр ашиглаж байна.
Энэхүү програмыг нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр сурч байгаа оюутнуудад нийт 64 цагийн хичээлээр заадаг ба ажил гүйлгээг програм ашиглан бүртгэж санхүүгийн тайлангуудыг бэлтгэж сурна.
Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем хичээл нь оюутанд мэргэжлийн суурь хичээлээ бататгах боломжийг олгодог илүү практик ач холбогдолтой хичээл юм.
Програмын боломжууд
Artlab cloud system
Тус програмыг төгсөх курсын оюутнууд кейс дадлагын хүрээнд судалдаг бөгөөд орчин үед техник технологийн хөгжлийг дагаад суурин програмын хэрэглээ буурч, үүлэн технологид суурилсан санхүүгийн програмын хэрэгцээ нэмэгдэж байгаа билээ. Иймээс бид төгсөгчиддөө онлайнд ажиллах боломжтой дээрх програмыг заадаг юм. Манай улсад ийм төрлийн програмын тоо нэмэгдэж байгаа бөгөөд санхүүгийн програмын ажиллах суурь зарчим адил учраас аль нэг програм дээр ажиллах мэдлэг, ур чадвартай байхад бусад програмтай төвөггүй ажиллах боломжтой.
Power BI
Уг програм байгууллагын санхүүгийн ялгаатай өгөгдлийг олон эх үүсвэрээс татан холбоход тусалж, өгөгдлийг нэг загварт хувиргаж, цэвэрлэж, диаграм эсвэл график үүсгэн дүрслэх боломжтой болгодог. Томоохон байгууллагууд санхүүгийн үйл ажиллагаандаа хэрэглэх болсон.
R
Статистик тооцоолол, графикийн хэл гэж тодорхойлогддог тус програм нь санхүү, эдийн засгийн судалгаанд, тоон мэдээлэлд боловсруулалт хийн, үр дүн гаргаж авахад ихээр ашиглагддаг.
Matlab
Аж үйлдвэр, эрдэм шинжилгээний, мөн санхүүгийн салбарт гүнзгий сургалт, машин сургалт, дохио боловсруулах, харилцаа холбоо, дүрс, видео боловсруулах, хяналтын систем, туршилт, хэмжилт, санхүүгийн тооцоолол зэрэгт өргөн ашиглагддаг.
E-views
Хугацаан цуваа, хөндлөн огтлол, хавтан зэрэг олон хэлбэрийн тоон мэдээлэлд ерөнхий статистик шинжилгээ хийх, эконометрик шинжилгээ хийж үр дүнг боловсруулах зориулалттай.
SPSS
Тоон хэлбэрээр бус нийгмийн ухааны мэдээллийг багцлах, нарийн төвөгтэй статистик шинжилгээ хийж, үр дүнг гарган авах зориулалттай.