Нягтлан бодох бүртгэлийн тэнхим
Гадаад хэлний тэнхим
Эдийн засаг, бизнесийн тэнхим
Суурь шинжлэх ухаан, инженерчлэл
Тус тэнхимийн бүрэлдэхүүнд Доктор 5, профессор 4, докторант 8, магистр 12 багш ажиллаж байгаагийн дотор Монгол улсын шилдэг нягтлан бодогч багш 5, Мэргэшсэн нягтлан бодогч 17, Татварын мэргэшсэн зөвлөх 3, Мэргэшсэн үнэлгээчин 1, Аудитор 5 ажиллаж байна.
Тэнхимийн зорилго
НББ-ийн боловсролын Олон улсын стандартад нийцсэн мэргэшүүлэх сургалт, судалгааны ажлыг чанарын өндөр түвшинд хэрэгжүүлэх, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх
Зорилт
Хэрэгжүүлж буй хөтөлбөр
Тэнхимийн хичээлийн багууд
Тэнхимийн эрдэм шинжилгээ, судалгааны чиглэл
Тэнхимийн онцлог үйл ажиллагаа
Тэнхимийн багш нарын бичсэн НББ-ийн үндэс, Санхүүгийн бүртгэл, Өртгийн бүртгэл, Удирдлагын бүртгэл, Дунд шатны бүртгэл, Аудит, СТОУС-ын хэрэглээний тайлбар, Санхүүгийн тайлагнал 1,2, Өртөг гүйцэтгэлийн удирдлага, Санхүүгийн удирдлага зэрэг сурах бичиг бүтээлүүд нь олны хүртээл болж, жил бүр шинэчлэгдэн их дээд сургуулиудын сургалтад өргөн ашиглагддаг.
Тэнхимийн заадаг бүх хичээлүүд гарын авлага, бодлого дасгалын хураамжтай.
Оюутны сурах арга барилыг нэмэгдүүлэх чиглэлээр дараах үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Тэнхимийн амжилтаас
Мандах Их Сургуульд 2012-2013 оны хичээлийн жилд хийгдсэн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Гадаад хэлний тэнхим байгуулагдсан ба тэнхимийн бүрэлдэхүүнд доктор 1, докторант 6, магистр багш 6 ажиллаж байна. Бид гадаад хэлний сургалтыг тасралтгүй хөгжүүлэн, суралцагчдад зорилтот хэлээр харилцах чадвар эзэмшүүлэх гол зорилготой бөгөөд ерөнхий англи хэл, мэргэжлийн англи хэл, ахисан түвшиний англи хэл, япон хэл, солонгос хэлний хичээлүүдийг зааж, мэдлэг чадваруудыг мэргэжлийн болон хэрэглээний түвшинд хүргэхэд чиглүүлэн сургалтаа явуулдаг.
Гадаад хэлний сургалт, судалгааны ажлыг тасралтгүй хөгжүүлэн, суралцагчдад зорилтот хэлийг хөтөлбөрийн түвшинд эзэмшүүлэх
Тэнхимийн хэрэгжүүлж буй хөтөлбөр
Оюутнуудад гадаад хэл суралцах арга барил болон хэлний мэдлэгээ дээшлүүлэх, хөгжүүлэхэд нь чиглэсэн дараах үйл ажиллагааг явуулдаг. Үүнд:
Эдийн засаг, бизнесийн тэнхим нь 2013 онд байгуулсагдсан. Тус тэнхимд Доктор 5, профессор 3, дэд профессор 2, докторант 4, ахлах багш 1, магистр багш 8 ажиллаж байна.
Эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт, судалгааны ажлыг эрхлэн явуулж, орчин үeийн шаардлагад нийцсэн зөв хандлагатай, бүтээлч мэргэжилтэн бэлтгэх үйлсэд оролцогч талуудтай хамтран ажиллах.
ЭЗБТ-ийн дэргэд “Судлаач оюутан, “Старт ап”, “Нийгмийн хариуцлагатай оюутан”, “Мэргэшсэн санхүүгийн шинжээч-CFA” зэрэг клубууд үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна оюутанд чиглэсэн дараах арга хэмжээг зохион байгуулж байна. Үүнд:
2017-2018 хичээлийн жилд хийгдсэн сургуулийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Суурь шинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхим байгуулагдаж, Инженер-эдийн засгийн хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлж байна. Тус тэнхимд 5 доктор, 4 профессор, 3 докторант, 4 ахлах багш ажиллаж байна.
Суурь шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр сургалт, судалгааны ажлыг хийж, харилцааны соёлтой, зөв хандлагатай, хөрвөх мэргэжилтэн бэлтгэх
Сургалтын агуулга, технологи, хөтөлбөрүүдийн шинэчлэлд онцгойлон анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд тэнхимийн багш нар сургалтад ашиглах мэргэжлийн ном сурах бичиг, гарын авлага, бодлого дасгалын хураамж бичиж оюутанд үзүүлэх үйлчилгээний хүрээг өргөтгөх чиглэлээр идэвхитэй ажиллаж байна.