Мэдээлэл, Технологийн Сургууль нь анх 2006 онд Мандах бүртгэл дээд сургуулийн Мэдээллийн технологийн тэнхим нэртэйгээр байгуулагдсан. 2018 онд Мандах Их Сургуулийн Мэдээлэл, Технологийн Сургууль нэртэйгээр бүрэлдэхүүн сургууль болж өргөжив. Тус сургуульд одоо 11 багш ажиллаж, 200 гаруй оюутан суралцаж байна.
Сургуулийн эрхэм зорилго
Мэдээллийн технологийн хөтөлбөрийн боловсролын агуулга нь системийн шинжилгээ, програмист, байгууллагын мэдээллийн систем хэрэглэх мэдлэг чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.
Хэрэгжүүлж буй хөтөлбөр
Сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны чиглэл
Сургуулийн онцлог үйл ажиллагаа
Тус сургуулийн багш нар хамтран онлайн тестийн систем, судалгааны програм, цахим сургалтын ситемийг хөгжүүлэн сургуульдаа нэвтрүүлсний сацуу сургалтын албаны програмыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, одоогоор бүгд тогтмол үйл ажиллагаа явуулж багш, оюутнууд идэвхтэй ашиглаж байна.
Сургуулийн багш нар алгоритмын үндэс, програмчлалын хэл, объект хандалтат програмчлал, өгөгдлийн бүтэц, өгөгдлийн сангийн зохиомж, клиент сервер програмчлал, компьютерийн сүлжээ, өгөгдлийн сангийн програмчлал, өгөгдлийн сан удирдах систем, Мэдээллийн системийн шинжилгээ ба зохиомж, вэб програмчлал, системийн програмчлал, програм хангамжийн чанарын үнэлгээ, интернэт програмчлал зэрэг хичээлүүдийг хариуцан зааж, холбогдох гарын авлага, програмуудыг боловсруулан сургалтанд ашиглаж байна.
Оюутнууддаа мэргэжлийн дугуйлан, клуб хичээллүүлэх, улсын чанартай олимпиад, уралдаан, тэмцээнүүдэд тогтмол оролцдог.