Эдийн засаг, бизнесийн тэнхим

Эдийн засаг, бизнесийн тэнхим

Эдийн засаг, бизнесийн тэнхим нь 2013 онд байгуулагдсан. Тус тэнхимд зөвлөх профессор 3, профессор 2, дэд профессор 1, ахлах багш 6, багш 8, дадлагажигч багш 1 ажиллаж байна. Үүнээс эрдмийн зэрэг цолтой доктор 12, магистр 10 багш байна. Эрдмийн зэрэг цолтой доктор багш нарын эзлэх хувь 54.

Тэнхимийн зорилго

Эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт, судалгааны ажлыг эрхлэн явуулж, орчин үeийн шаардлагад нийцсэн зөв хандлагатай, бүтээлч мэргэжилтэн бэлтгэх үйлсэд оролцогч талуудтай хамтран ажиллах.

Зорилт

  • Эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалтын үйл ажиллагааг явуулах
  • Багш, оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг чанаржуулж сургалт-судалгааны багийн ажлыг эрчимжүүлэх
  • Оюутны бие даан суралцах, судалгааны суурь чадвар эзэмших, хамтран хөгжих хандлагыг дэмжсэн үйл ажиллагааны чанарыг сайжруулах
  • Мэргэжлийн холбоо, эвслийн гишүүнчлэлийн хүрээнд хамтарсан сургалт, судалгаа хэрэгжүүлэх

Тэнхимийн хэрэгжүүлж буй хөтөлбөр, мэргэжлийн чиглэл

  • Санхүү
  • Банк
  • Бизнесийн удирдлага
  • Маркетинг

Тэнхимийн хичээлийн багууд

  • Эдийн засаг
  • Бизнесийн удирдлага
  • Банк, санхүү

Тэнхимийн эрдэм шинжилгээ, судалгааны чиглэл

Тэнхимийн эрдэм шинжилгээний баг нь дараах судалгааны үндсэн чиглэлийн дагуу судалгаа, шинжилгээ явуулдаг. Үүнд:

  • Эдийн засаг
  • Банк, санхүү
  • Маркетинг, бизнесийн удирдлага

Тэнхимийн онцлог үйл ажиллагаа

Багш нар сургалтын хөтөлбөр шинэчлэлд онцгойлон анхаарч, мэргэжлийн ном, сурах бичиг, гарын авлага бичиж хэвлүүлэн сургалтанд хэрэглэж байна. Мөн оюутнуудыг эдийн засаг, санхүүгийн олимпиад, “Эрдмийн шувуу” болон Голомт банк, ХААН банкны нэрэмжит олимпиад болон улсын чанартай эрдэм шинжилгээний хурал, тэмцээнүүдэд удирдан тогтмол оролцуулж амжилтанд хүрч байна. ЭЗБТ-ийн дэргэд “Судлаач оюутан, “Старт ап”, “Мэргэшсэн санхүүгийн шинжээч-CFA” зэрэг клубууд үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна оюутанд чиглэсэн дараах арга хэмжээг зохион байгуулж байна. Үүнд:

  • Эдийн засгийн мини олимпиад
  • Банкны менежментийн мини олимпиад
  • Санхүүгийн менежментийн мини олимпиад
  • Оюутны эрдэм шинжилгээний хурал
  • Үйлдвэрлэл ба хөгжлийн гарц сэдэвт эссэ бичлэгийн уралдаан
  • Бизнесийн удирдлагын судалгааны ажил
  • Зээлийн шинжилгээ судалгааны ажил
  • Банкны удирдлага шинжилгээ судалгааны ажил
  • Санхүүгийн удирдлага шинжилгээ судалгааны ажил
  • Судлаач Оюутан үндэсний хэмжээний оюутны эрдэм шинжилгээний хурал

 

 

Тэнхимийн багш нар