Суурь шинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхим

Суурь шинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхим

Мандах Их Сургууль анх 1992 онд байгуулагдахад тус тэнхим нь анхны тулгын чулууг тавилцаж, “Ерөнхий Эрдмийн Тэнхим” нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд, 2018-2019 оны хичээлийн жилээс нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, эрэлт хэрэгцээнд тулгуурлан Инженер-эдийн засгийн хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлж эхэлснээр “Суурь шинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхим” байгуулагдсан. Тус тэнхимд Доктор 3, профессор 1, дэд профессор 1, докторант 2, ахлах багш 2, магистр багш 2, профессорын туслах 1 ажиллаж байна.

Тэнхимийн зорилго

Суурь шинжлэх ухааны чиглэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ судалгааг хөгжүүлэх, улс орны хөгжлийн чиг хандлагад нийцсэн сургалт, судалгааг хослуулж, эдийн засгийн  мэдлэгтэй инженер технологийн чиглэлээр салбартаа манлайлагч, зөв хандлага, төлөвшилтэй, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх. 

Зорилт

  • Боловсролын стандартын дагуу  үр дүнд чиглэсэн инженерийн боловсролын шинэ арга, технологиудыг танхимын болон танхимын бус хэлбэрээр сургалтад нэвтрүүлж, ашиглах
  • Багш, оюутнуудын судалгаа, эрдэм шинжилгээний чадавхыг инновац, бүтээлч сэтгэлгээнд түшиглэн хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ
  • Орчин үеийн шаардлагад нийцсэн сургалт, судалгааны материаллаг бааз, лабораториудыг шинээр бий болгох
  • Ижил төстэй хичээлийн хөтөлбөрүүд дээр багаар ажиллаж, сурах бичиг, гарын авлагыг шинэчлэх болон шинээр туурвих
  • Зөв хандлага төлөвшилтэй, оюунлаг, чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд чиглэж сургалт, судалгааны үйл ажиллагааг явуулна
  • Ёс суртахуунлаг, оюунлаг мэргэжилтэн төлөвшүүлэх
  • Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай, зөв хандлагатай суралцагч болоход чиглүүлэх
  • Үр дүнд чиглэсэн сургалтын дэвшилтэт аргыг нэвтрүүлэх

 

Хэрэгжүүлж буй хөтөлбөр, мэргэжлийн чиглэл

  • Механик инженерчлэл
  • Инженер эдийн засаг
  • Инженер механик
  • Цахилгааны инженер

 

Хичээлийн багууд

  • Инженерийн хичээлийн баг
  • Суурь шинжлэх ухааны хичээлийн баг

 

Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэл

  • Судалгааны арга зүй
  • Статистик шинжилгээ
  • Хэрэглээний математик
  • Түүх экологи, угсаатны зүй
  • Боловсролын чанар, стандарт
  • Буддын экологи сургаалын ач холбогдол
  • Монголын уламжлал дацангийн сургалт
  • Тогтвортой хөгжил
  • Олон улсын худалдааны асуудлууд
  • Инженерийн хийц, инженерийн тооцоо, эдийн засгийн дүн шинжилгээ
  • Техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах асуудал
  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмжийн судалгаа
  • Инженерийн боловсрол судлал
  • SPSS программаар судалгаа боловсруулах
  • Өгөгдөл олборлолт
  • Дотоод шаталтын хөдөлгүүрийн нөөцийг тогтоох аргууд
  • Сэргээгдэх эрчим хүчний хэмнэлт, эрчим хүчний алдагдал
  • Эрчим хүчний үнэ тарифын судалгаа

 

Тэнхимээс оюутныг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа:

  • Инженерийн механик олимпиад
  • Математикийн олимпиад
  • Шпагетти гүүр тэмцээн
  • Хэн сайн судалгаа хийх вэ? тэмцээн
  • Хэрэглээний программын чадамж тэмцээн
  • Эконометрикийн аст тэмцээн
  • Монголын түүхийн хичээлээр оюутны мэдлэг сорих АХА тэмцээн
  • Судалгааны арга зүйд суралцах нь оюутны эрдэм шинжилгээний хурал
  • Эх түүх- Бидний бахархал эсээ бичлэгийн уралдаан
  • Ёс зүйн боловсрол сэдвээр эсээ бичлэгийн уралдаан
  • Математикт нэвтрэхүй АСТ
  • Иогийн клуб
  • CAD, CAM клуб
  • Data learning клуб
  • Мазаалай сагсан бөмбөгийн клуб

Тэнхимийн багш нар