Нягтлан бодох бүртгэлийн сургуулийн харъяа тэнхимүүд

 

Бүртгэл Шинжилгээний тэнхим

Бүртгэл Шинжилгээний тэнхим

Доктор 5, профессор 4, докторант 8, магистр 12, профессорын туслах 3 багш ажиллаж байгаагийн дотор Монгол улсын шилдэг нягтлан бодогч багш 5, Мэргэшсэн нягтлан бодогч 17, Татварын мэргэшсэн зөвлөх 3, Мэргэшсэн үнэлгээчин 1, Аудитор 5 ажиллаж байна.

Тэнхимийн зорилго

НББ-ийн боловсролын Олон улсын стандартад нийцсэн мэргэшүүлэх сургалт, судалгааны ажлыг чанарын өндөр төвшинд хэрэгжүүлэх, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх

Зорилт

  • Олон улсын стандартад нийцсэн хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Үр дүнд суурилсан сургалт явуулах
  • Нийгмийн хэрэгцээнд тулгуурлан судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэл

Хэрэгжүүлж буй хөтөлбөр

  • Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөр

Тэнхимийн хичээлийн багууд

  • Санхүүгийн тайлагнал 1
  • Санхүүгийн тайлагнал 2
  • Өртөг ба гүйцэтгэлийн удирдлага
  • Татварын бүртгэл
  • Аудит

Тэнхимийн эрдэм шинжилгээ, судалгааны чиглэл

  • Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт
  • Татварын бүртгэл
  • Хөрөнгийн үнэлгээ
  • Өртөг, удирдлагын бүртгэл

Тэнхимийн онцлог үйл ажиллагаа

Тэнхимийн багш нарын бичсэн  НББ-ийн үндэс, Санхүүгийн бүртгэл, Өртгийн бүртгэл, Удирдлагын бүртгэл, Дунд шатны бүртгэл, Аудит, СТОУС-ын хэрэглээний тайлбар, Санхүүгийн тайлагнал 1,2, Өртөг гүйцэтгэлийн удирдлага, Санхүүгийн удирдлага зэрэг сурах бичиг бүтээлүүд нь олны хүртээл болж, жил бүр шинэчлэгдэн их дээд сургуулиудын сургалтад өргөн ашиглагддаг.

Тэнхимийн заадаг бүх хичээлүүд гарын авлага, бодлого дасгалын хураамжтай.

Оюутны сурах арга барилыг нэмэгдүүлэх чиглэлээр дараах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

  • НББ-ийн үндэс хичээлийн буухиа тэмцээн /1-р курс/
  • НББ-ийн үндэс хичээлийн олимпиад /1-р курс/
  • Санхүүгийн бүртгэл хичээлийн МИНИ олимпиад /2-р курс/
  • НББ-ийн мэргэжлийн АСТ  /3-р курс/
  • Өртгийн бүртгэл хичээлийн олимпиад /3-р курс/
  • НББ-ийн олимпиад /3,4-р курс/
  • Оюутны эрдэм шинжилгээний хурал /бүх оюутан/

Тэнхимийн амжилтаас

  • НББ-ийн улсын 22 удаагийн олимпиадын 11 алт, 4 мөнгө, 5 хүрэл медаль
  • Татварын онлайн олимпиад 2014, 2021 /Багш/  1-р байр
  • Татварын онлайн олимпиад 2017 /оюутан/  1-р байр
  • Ирээдүйн аудиторуудын сорилго-2019 олимпиад 3-р байр
  • Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ? 14 удаагийн АСТ тэмцээнд 11 удаа тасралтгүй амжилттай оролцож 1-5 байруудад тогтмол амжилттай оролцсоор ирсэн.

Тэнхимийн багш нар

Гадаад хэлний тэнхим

Гадаад хэлний тэнхим

Мандах Их Сургуульд 2012-2013 оны хичээлийн жилд хийгдсэн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Гадаад хэлний тэнхим байгуулагдсан ба тэнхимийн бүрэлдэхүүнд доктор 1, докторант 6, магистр багш 6 ажиллаж байна. Бид гадаад хэлний сургалтыг тасралтгүй хөгжүүлэн, суралцагчдад зорилтот хэлээр харилцах чадвар эзэмшүүлэх гол зорилготой бөгөөд ерөнхий англи хэл, мэргэжлийн англи хэл, ахисан түвшиний англи хэл, япон хэл, солонгос хэлний хичээлүүдийг зааж, мэдлэг чадваруудыг мэргэжлийн болон хэрэглээний түвшинд хүргэхэд чиглүүлэн сургалтаа явуулдаг.

Тэнхимийн зорилго

Гадаад хэлний сургалт, судалгааны ажлыг тасралтгүй хөгжүүлэн, суралцагчдад зорилтот хэлийг хөтөлбөрийн түвшинд эзэмшүүлэх

Зорилт

  • Гадаад хэлний сургалтын хөтөлбөр, орчинд чанарын үнэлгээ хэрэгжүүлж хэвших
  • Багш, оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг чанаржуулж сургалт-судалгааны багийн ажлыг эрчимжүүлэх
  • Оюутны бие даан суралцах, судалгааны суурь чадвар эзэмших, хамтран хөгжих хандлагыг дэмжсэн үйл ажиллагааны чанарыг сайжруулах
  • Мэргэжлийн холбоо, эвслийн гишүүнчлэлийн хүрээнд хамтарсан сургалт, судалгаа хэрэгжүүлэх

Тэнхимийн хэрэгжүүлж буй хөтөлбөр

  • Гадаад хэлний орчуулагчийн хөтөлбөр

Тэнхимийн хичээлийн багууд

  • Англи хэл
  • Мэргэжлийн англи хэл
  • Бизнесийн англи хэл
  • Ахисан шатны англи хэл
  • Судалгааны англи хэл

Тэнхимийн эрдэм шинжилгээ, судалгааны чиглэл

  • Хэл шинжлэл
  • Гадаад хэл, заах арга зүй
  • Боловсрол судлал, заах арга зүй

Тэнхимийн онцлог үйл ажиллагаа

Оюутнуудад гадаад хэл суралцах арга барил болон хэлний мэдлэгээ дээшлүүлэх, хөгжүүлэхэд нь чиглэсэн дараах үйл ажиллагааг явуулдаг. Үүнд:

  • НББ-ийн мэргэжлийн англи хэлний улсын олимпиад
  • Англи хэлний онлайн олимпиад /1,2-р курс/
  • Англи хэлний өдөрлөг /1-р курс/
  • Англи хэлний ур чадварын тэмцээн /2-р курс/
  • Монгол хэл-соёл өдөрлөг /2-р курс/
  • Бизнесийн англи хэлний АСТ /3-р курс/
  • Оюутны эрдэм шинжилгээний бага хурал /Бүх курс/
  • Xreading уншлагын цахим клуб /Бүх курс/
  • IELTS бэлтгэх клуб /Бүх курс/

Тэнхимийн амжилтаас

  • 2016-2017 оны Мандах ИС-н “Шилдэг багш” Ж.Төгсөө
  • 2017-2018 онд “Шилдэг хөтөлбөр хэрэгжүүлэгч багш” С.Ганцэцэг
  • 2017-2018 оны Мандах ИС-н “Шилдэг багш” Ш.Нандинцэцэг
  • 2018-2019 оны Мандах ИС-н “Шилдэг залуу багш” С.Намуун
  • 2018-2019 оны Мандах ИС-н “Шилдэг багш” Э.Оюун-Эрдэнэ
  • 2019-2020 оны Мандах ИС-н “Шилдэг залуу багш” С.Сайнзаяа
  • 2017-2020 онд Мандах ИС-н шилдэг тэнхимээр жил бүр шалгарч байна.

Тэнхимийн багш нар