Магистрын хөтөлбөрийн төгсөлтийн ёслолын үйл ажиллагаа боллоо.

A- A A+
Магистрын хөтөлбөрийн төгсөлтийн ёслолын үйл ажиллагаа боллоо.

Мандах Их Сургуулийн магистрын хөтөлбөрийн 24 дэх удаагийн төгсөлтийн үйл ажиллагаа 2022 оны 01 сарын 08-ны өдөр боллоо. Үйл ажиллагаанд Мандах Их Сургуулийн удирдлага, Эрдмийн зөвлөлийн гишүүд оролцож, төгсөгчдөд амжилт хүсч, диплом энгэрийн тэмдэгийг гардуулж өглөө.

Энэ удаагийн төгсөлтөөр Нягтлан бодох бүртгэл, Санхүү, Банк, Бизнесийн удирдлага хөтөлбөрөөр нийт 32 магистрант төгслөө.

Төгсөлтийн ёслолын үйл ажиллагааны үеэр 3.7-оос дээш голч дүнтэй суралцсан 11 төгсөгч, тус сургуулийн докторын хөтөлбөрт шалгалтгүй элсэн, эхний хичээлийн жилд сургалтын төлбөрийн 10%-ийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг, гарын бэлэгээр шагнууллаа. Үүнд:

Овог

Нэр

Мэргэжил

1

Тунгалагтамир

Намуун

Банк

2

Эрдэнэбат

Алимаа

Санхүү

3

Эрдэнэ-Их

Норовцэрэн

Санхүү

4

Баттөмөр

Оюунбат

Нягтлан бодох бүртгэл

5

Баянжаргал

Эрдэнэцэцэг

Нягтлан бодох бүртгэл

6

Уранцогт

Болортамир

Нягтлан бодох бүртгэл

7

Самбуу

Цэвээнжаргал

Бизнесийн удирдлага

8

Сувдаа

Баярмаа

Бизнесийн удирдлага

9

Хүрлээ

Балжинням

Бизнесийн удирдлага

10

Эрдэнэбилэг

Энхцэцэг

Бизнесийн удирдлага

11

Нарантуяа

Болорчимэг

Бизнесийн удирдлага

 

 

Нийт төгсөгчиддөө цаашдын ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргаж, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөн, мэргэжлийн ёс зүйгээ чанд сахин ажиллахыг хүсье.