Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Эдийн засаг, бизнесийн тэнхим

    Тус тэнхим 2004 онд Эдийн засаг, менежментийн тэнхим нэртэйгээр үүсгэн байгуулагдаж, 2005 онд Банкны эдийн засаг, нягтлан бодох бүртгэл мэргэжлийн ангийг шинээр нээсэн. 2007 оноос Эдийн засаг, банкны тэнхим болон өргөжиж үйл ажиллагаагаа явуулж байгаад 2013 оноос Эдийн засаг, бизнесийн тэнхим болж үйл ажиллагаагаа явуулж байна. Тус тэнхимд 6 доктор, 5 профессор, 3 докторант, 5 магистр  ажиллаж байна. Эдийн засаг, банкны тэнхмийн багш нар микро ба макро эдийн засгийн хичээлийг  1, 2-р түвшинд, хөгжлийн эдийн засаг, олон улсын эдийн засаг, санхүүгийн онол ба бодлого, банк санхүүгийн үндэс, банкны менежмент, банкны бүртгэл, зээлийн бодлого шинжилгээ,  мөнгө зээлийн бодлого, маркетинг, менежмент, үйлдвэрлэлийн менежмент, улсын төсөв, төсвийн санхүүжилт, бизнесийн эрх зүй зэрэг хичээлүүдийг заадаг.

    Сургалтын агуулга, технологи, хөтөлбөрүүдийн шинэчлэлд онцгойлон анхааран хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд тэнхимийн багш нар сургалтад ашиглах мэргэжлийн ном сурах бичиг, гарын авлага, бодлого дасгалын хураамж бичиж оюутанд үзүүлэх үйлчилгээний хүрээг өргөтгөх  чиглэлээр идэвхитэй ажилладаг.

    ТЭНХИМИЙН ЗОРИЛГО:

    Эрдэм шинжилгээ судалгааны ажлыг тогтмол явуулж, секц дугуйлан, клубыг  хичээллүүлж, оюутнуудыг сургуулийн болон улсын хэмжээний эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцуулахад чиглэнэ. 

    ТЭНХИМИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ЧИГЛЭЛ:

    • Компаний санхүү эрсдэлийн удирдлага
    • Гадаад эдийн засгийн бодлого
    • Хөгжлийн эдийн засаг
    • Судалгааны арга зүй
    • Эдийн засгийн салбаруудын өрсөлдөх чадвар
    • Зах зээлийн сегментчилэл
    • Мөнгөний бодлого

     ТЭНХИМЭЭС ОЮУТНЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА:

    • Судлаач оюутан клуб
    • “Super Student”  мэтгэлцээний клуб
    • Эдийн засгийн олимпиад
    • Маркетингийн өдөрлөг

    ТЭНХИМИЙН БАГШ НАР:

  • С.Цолмон

    Тэнхимийн эрхлэ...

  • Э.Гүргэмжав

    Зөвлөх профессо...

  • Б.Нацагдорж

    natsgaa@mandak...

  • Ч.Даваасүрэн

    suren_davaa@ya...

  • Г.Билгээ

    g.bilgee@manda...

  • С.Мөнхцэцэг

    Ахлах Багш s_mu...

  • Б.Сайнжаргал

    Багш sainjar...

  • Ж.Гантулга

    Багш j_gantulg...

  • Л.Дансранбавуу

    Багш dansran22@...

  • П.Насанжаргал

    Багш nasaa_sank...

  • Г.Эрдэнэцогт

    Багш erdenetsog...

  • Г.Уянга

    Багш...

Шинэ мэдээ