Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Гадаад хэлний тэнхим

    Тус сургуульд 2012-2013 оны хичээлийн жилд хийгдсэн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Гадаад хэлний тэнхим байгуулагдсан ба 3 доктор, 5 докторант, 8 магистр багшийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

    Тус тэнхим нь Англи хэл I, II, Мэргэжлийн англи хэл I, II, Бизнесийн англи хэл, Япон хэл, Солонгос хэл, Хэл, соёл харилцаа, Орчуулгын онол дадлага, Ахисан шатны англи хэл I, II, Монгол хэл найруулга зүй хичээлүүдийг заадаг.

    Тэнхимийн багш нар сургалтын ажлын зэрэгцээ эрдэм шинжилгээ судалгаа, бүтээл туурвилын ажилд багагүй цаг зарцуулж цөөнгүй тооны сурах бичиг, гарын авлага хэвлүүлэн сургалтанд ашиглаж байна.

    ТЭНХИМИЙН ЗОРИЛГО:

    Гадаад хэлний сургалтыг тасралтгүй хөгжүүлэн, суралцагчдад зорилтот хэлээр харилцах чадвар эзэмшүүлнэ.

    Зорилт:

    • Гадаад хэлний сургалтын хөтөлбөр, орчинд чанарын үнэлгээ хэрэгжүүлж хэвших
    • Багш, оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг чанаржуулж сургалт-судалгааны багийн ажлыг эрчимжүүлэх
    • Багшлах бүрэлдэхүүний тогтвортой хөгжлийг дэмжих
    • Оюутны бие даан суралцах, судалгааны суурь чадвар эзэмших, хамтран хөгжих хандлагыг дэмжсэн үйл ажиллагааны чанарыг сайжруулах
    • Мэргэжлийн холбоо, эвслийн гишүүнчлэлийн хүрээнд хамтарсан сургалт, судалгаа хэрэгжүүлэх

    ТЭНХИМИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ЧИГЛЭЛ:

    • Хэл шинжлэл
    • Гадаад хэл, заах арга зүй
    • Боловсрол судлал, заах арга зүй

    ТЭНХИМИЙН ЗОХИОН БАЙГУУЛДАГ ҮЙЛ АЖИЛЛАГАА:

    • Англи хэлний нэмэлт хичээл
    • Англи хэлний ярианы клуб
    • Англи хэлний бичгийн клуб
    • Англи хэлний орчуулгын клуб
    • Солонгос хэлний ярианы клуб
    • Англи хэлний ур чадварын тэмцээн
    • Мэргэжлийн англи хэлний тэмцээн
    • Англи хэл-соёл сурталчлах 7 хоног
    • Дорнын хэл-соёл сурталчлах 7 хоног

    ТЭНХИМИЙН БАГШ НАР:

  • С.Ганцэцэг

    Тэнхимийн эрхл...

  • Ж.Төгсөө

    Ахлах багш jt...

  • Т.Сумъяа

    Дэд профессор ...

  • Э.Оюун-Эрдэнэ

    Ахлах багш oy...

  • Н.Ариунаа

    Ахлах багш ar...

  • Т.Оюун-Эрдэнэ

    Багш oyun8885...

  • Ш.Нандинцэцэг

    Багш nandia_bg...

  • Э.Онон

    Багш onon.sor...

  • С.Намуун

    Багш namuun_4...

  • С.Сайнзаяа

    Багш sainaa_s...

  • И.Должинсүрэн

    Багш...

  • З.Тэлмүүн

    Багш...

Шинэ мэдээ