Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Нягтлан бодох бүртгэлийн тэнхим

     

    Тус тэнхмийн бүрэлдэхүүнд Доктор 4, профессор 5, докторант 5, магистр 15 багш ажиллаж байгаагийн дотор Монгол улсын шилдэг нягтлан бодогч багш 4, Мэргэшсэн нягтлан бодогч 19, Татварын мэргэшсэн зөвлөх 4, Мэргэшсэн үнэлгээчин 5, аудитор 7 ажиллаж байна. Тус тэнхмийн багш Р.Батжаргал, Л.Энх-Амгалан, Х.Нямбаяр, Р.Дариймаа нар Монгол улсын шилдэг Нягтлан бодогч багшаар шалгарч байсан.

    Мөн тус тэнхмийн багш нар АНУ, БНСУ, ОХУ, БНХАУ, Энэтхэг улс, АНЭУ, Швейцарь, Австрали, Япон улсуудад мэргэжил дээшлүүлэх сургалт, семинар, зөвлөгөөнд оролцсон. Үүнээс гадна Сангийн яам, ММНБИ, НББ-ийн хүрээлэн, НББ хөгжүүлэх сан, ММҮИ, ТМЗ нийгэмлэг, аудит, программ хангамжийн компаниудтай хамтран ажилладаг.

    Тэнхимийн багш нарын гаргасан НББ-ийн үндэс,  Санхүүгийн бүртгэл, Өртгийн бүртгэл, Удирдлагын бүртгэл,  Дунд шатны НББ, Аудит, СТОУС-ын хэрэглээний тайлбар, Санхүүгийн тайлагнал-1,2, Санхүүгийн удирдлага, Өртөг ба гүйцэтгэлийн удирдлага зэрэг ном, сурах бичгүүд нь Монгол улсын ижил чиглэлийн мэргэжлийн их, дээд сургуулиуд, мэргэжлийн байгууллагуудад өргөнөөр хэрэглэгддэг, Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлүүд болсон байна. 

    Монгол улсад НББ-ийн стандартыг нэвтүүлэх ажил 1993 оноос тодорхой үе шаттайгаар явагдаж байгаа. НББ-ийн шинэ тогтолцоо хараахан төлөвшөөгүй, стандарт бүрэн нэвтрээгүй байна. Иймээс тус тэнхим Монгол улсад стандартыг нэвтрүүлэх, НББ-ийг төлөвшүүлэх үйлсэд оролцож  СТОУС-ын хэрэглээний чиглэлээр судалгааны ажил голчлон хийж байна. 2004 оноос Монгол улсад улсын секторын НББОУС (International public sector accounting standards)-г нэвтрүүлэх ажилд оролцсон.

    2004-2006 онуудад дэлхийн банкны санхүүжилтаар орон даяар стандартын сургалт явагдсан бөгөөд тус сургуулийн баг, СЭЗДС-н баг хамтран сургалтыг зохион байгуулж байсан. 2009 оноос ММНБИ-с СТОУС-ын тасралтгүй боловсролын сургалт явагдаж эхэлсэн бөгөөд тэнхмийн багш нар сургагч багшаар ажиллаж байна. Тус тэнхмийн багш нар ММНБИ-ийн Сургалт, Төсөл, Хөтөлбөр, Хамтын ажиллагааны хороо, Нягтлан бодох бүртгэлийн арга зүй, судалгаа, стандартын хороо, Ёс зүйн хорооны гишүүнээр ажилладаг.

     

    ТЭНХИМИЙН ЗОРИЛГО:

    Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн сургалтын зэрэгцээ монгол улсын нягтлан бодох бүртгэлийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах.

    ТЭНХИМЭЭС ОЮУТНЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА:

    • НББ-ийн мэргэжлийн АСТ  /3-р курс/
    • НББ-ийн үндэс хичээлийн олимпиад /1-р курс/
    • Санхүүгийн бүртгэл хичээлийн олимпиад /2-р курс/
    • Зардал, удирдлагын бүртгэл хичээлийн олимпиад /3-р курс/
    • НББ-ийн олимпиад /3,4-р курс/

    МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ:

    Тус тэнхим нь мэргэжлийн болон мэргэшүүлэх чиглэлийн 20 гаруй хичээлийг зааж, мэргэжлийн дугуйлан, клуб хичээллүүлдэг бөгөөд тус тэнхмийн багш нар оюутнуудаа бэлдэн НББ-ийн улсын олимпиадын 10 алт, 5 мөнгө, 3 хүрэл медаль хүртээд байна.

    ТЭНХИМИЙН БАГШ НАР:

  • Х.Нямбаяр

    Тэнхимийн эрхлэ...

  • С.Өлзийбат

    ulzii_ss@yahoo...

  • Л.Энх-Амгалан

    Доктор, Професс...

  • Р.Батжаргал

    МУГЭдийн засагч...

  • Б.Аюуш

    ayush1953@yaho...

  • Р.Дариймаа

    dariimaa@monic...

  • И.Гүррагчаа

    Ахлах багш gur...

  • Д.Цэвэлмаа

    Ахлах багш tse...

  • Б.Бадрал

    Ахлах багш bad...

  • М.Энхсүрэн

    Ахлах багш enk...

  • Ш.Цэцэгжаргал

    Багш @mandakh....

  • Т.Золбоо

    Багш t_zolboo@...

  • Б.Ганбагана

    Багш ganbagana...

  • Г.Хандсүрэн

    Багш khandsure...

  • З.Ундармаа

    Багш undarmaa@...

  • Б.Баатарцогт

    Багш baatartso...

  • Г.Золбоо

    Багш g_zolboo@...

  • Э.Энх-Амгалан

    Багш enkhamgala...

  • Ц.Одгарав

    Багш odko@manda...

  • Ц.Номин

    Багш @ Өрөөн...

Шинэ мэдээ