Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Суурь шинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхим

    2017-2018 хичээлийн жилд хийгдсэн сургуулийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Суурь шинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхим байгуулагдаж, Инженер-эдийн засгийн хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлж байна. Тус тэнхимд 5 доктор, 5 профессор, 3 докторант, 3 ахлах багш ажиллаж байна. Тус тэнхмийн багш нар Математик, Физик, Компьютерийн хэрэглээ,  Бизнесийн харилцаа, ёс зүй, Бизнесийн эрх зүй, Монголын түүх, соёл, Сэтгэлгээний түүх, Сэтгэл судлалын үндэс, Экологи, Биеийн тамир, эрүүл мэнд зэрэг суурь шинжлэх ухааны хичээлүүдээс гадна инженерийн чиглэлийн мэргэжлийн суурь Инженерийн механик, Механизмын кинематик, динамик, Материалын механик, Машины дизайн, Материал судлал, Цахилгаан техник, электроникийн үндэс, мэргэшүүлэх Термодинамик, Төслийн менежмент, Инженерийн загвар, зохион бүтээлт, Машин, тоног төхөөрөмжийн ашиглалт зэрэг хичээлүүдийг заадаг.

    Сургалтын агуулга, технологи, хөтөлбөрүүдийн шинэчлэлд онцгойлон анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд тэнхимийн багш нар сургалтад ашиглах мэргэжлийн ном сурах бичиг, гарын авлага, бодлого дасгалын хураамж бичиж оюутанд үзүүлэх үйлчилгээний хүрээг өргөтгөх  чиглэлээр идэвхитэй ажиллаж байна.

    ТЭНХИМИЙН ЗОРИЛГО:

    Суурь шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр сургалт, судалгааны ажлыг хийж, харилцааны соёлтой, зөв хандлагатай, хөрвөх мэргэжилтэн бэлтгэнэ.

    ЗОРИЛТ:

    • Ёс суртахуунлаг, оюунлаг мэргэжилтэн төлөвшүүлэх
    • Харилцааны соёлтой, багаар ажилллах чадвартай, зөв хандлагатай оюутан болоход чиглүүлэх
    • Үр дүнд чиглэсэн сургалтын дэвшилтэт аргыг нэвтрүүлэх
    • Эрдэм шинжилгээний ажлын чанарыг дээшлүүлэх

    ТЭНХИМИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ЧИГЛЭЛ:

    • Инженерийн хийц, түүний гэмтлийг үл эвдэх сорилын аргаар тодорхойлох
    • Инженерийн тооцоо, эдийн засгийн дүн шинжилгээ
    • Судалгааны арга зүй
    • Хэрэглээний математик
    • Мэдээллийн технологи
    • Буддын экологи сургаалийн ач холбогдол
    • Түүх экологи, угсаатны зүй

     ТЭНХИМЭЭС ОЮУТНЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА:

    • “Super Student”  мэтгэлцээний клуб
    • Математикийн олимпиад
    • Монголын түүхийн өдөрлөг

    ТЭНХИМИЙН БАГШ НАР:

  • Н.Далайсайхан

    Тэнхимийн эрхлэ...

  • Ц.Ядамсүрэн

    tsyadamsuren@y...

  • Б.Асралт

    Зөвлөх профессо...

  • Р.Борхүү

    sunshiroh@magi...

  • Ч.Төрбадрах

    turbadrakh@ma...

  • Н.Сэлэнгэ

    Багш selenge@ma...

  • Д.Баасанхүү

    Ахлах багш Ba...

  • Д.Булгантамир

    Ахлах багш bu...

  • М.Ганхөлөг

    Багш gankhul...

  • Б.МӨНХБАТ

    Багш...

  • А.Даваадорж

    Багш davaadorj...

  • С.Анхбаяр

    Багш...

Шинэ мэдээ