
Санхүү, хангамж үйлчилгээний алба нь САНХҮҮ, ХӨГЖЛИЙН БОДЛОГО ЭРХЭЛСЭН ДЭД ЗАХИРАЛ-ын удирдлага дор ажиллах ба бүтэц, зохион байгуулалтаа шинэчлэн дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:
-
Сургалт, эрдэм шинжилгээний ажлын материаллаг нөөцийн хэмнэлт, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны бодлого, чиглэлийг боловсруулах, хэрэгжүүлэх;
-
Сургуулийн төсөв, хөрөнгө оруулалт, санхүүжилт, цалин хөлсийг шинэчлэн тогтоох асуудлаар санал боловсруулж, хэрэгжүүлэх
-
Багш, ажилтан, суралцагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого, хөтөлбөр боловсруулах. хэрэгжилтийг хангах;
-
Сургуулийн хөрөнгө оруулалт, санхүүжилт, орлогын шинэ эх үүсвэрийг бий болгох.
-
Санхүү, хөгжлийн чиглэлээр дотоод, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;
-
Сургалт, судалгааны тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн нэгдсэн хангамж, үйлчилгээний ажлыг зохион байгуулах.
-
Ажлын байрны хөдөлмөр эрүүл ахуйн хэвийн нөхцөлийг хангах