Мандах Их Сургууль Тайгам Алтай группын хооронд хамтран ажиллах гэрээ байгууллаа.

A- A A+
Мандах Их Сургууль Тайгам Алтай группын хооронд хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Мандах Их Сургууль нь төрийн болон хувийн хэвшлийн олон байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд эдгээр байгууллагуудтай Түншлэлийн гэрээ байгуулан, гэрээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гарган мөрдөн ажилладаг уламжлалтай.

Өнөөдөр тус сургууль Тайгам Алтай группын менежмент, хүний нөөц хариуцсан Пексар Интернэйшнл ХХК-тай хамтран ажиллах Түншлэлийн гэрээ байгууллаа.

Гэрээ байгуулах албан ёслолд Мандах Их Сургуулийн захирал, дэд захирлууд, Пексар Интернэйшнл ХХК-ийн гүйцэтгэх захирал болон албаны хүмүүс оролцлоо. Энэхүү гэрээнд зааснаар:  

  • Оюутан дадлагажуулах
  • Төсөлт хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Төгсөгчдөөс ажилд сонгон ажиллуулах
  • Старт ап компани үүсгэн хөгжүүлэх
  • Пексар Интернэйшнл ХХК-ийн  ажиллагчдыг урт, богино хугацааны сургалтанд хамруулах
  • Харилцан хөнгөлөлттэй ажил үйлчилгээ үзүүлэх

зэрэг олон талаар хамтран ажиллахаар боллоо. 

Сургуулийн захиргаа