Шинэ жилийн баяраа цахимаар тэмдэглэлээ.

A- A A+
Шинэ жилийн баяраа цахимаар тэмдэглэлээ.

Мандах Их Сургуулийн багш, ажилтан нарын шинэ жилийн баярын арга хэмжээ 2020 оны 12-р сарын 30-ны өдөр цахимаар болж 2020 оны шилдэгүүдээ тодрууллаа.

Цахим үйл ажиллагааг нээж захирал профессор Г. Нанжид үг хэллээ.

Тэрээр 2020 онд дэлхий нийтэд тархсан цар тахлын хөл хорионы энэ хүнд нөхцөлд бүхий л үйл ажиллагааг тасалдуулалгүй амжилттай зохион байгуулж, улсын хэмжээний ЭШХ, уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцсон багш, ажилтнууддаа халуун баяр хүргээд, ирж буй шинэ ондоо амжилтаа улам бататган, эрүүл энх аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөлөө.

  • Түүнчлэн хамт олноо ажил хөдөлмөрөөрөө манлайлсан багш, ажилтнуудад Засгийн газрын болон бусад шагналуудыг онлайнаар гардуулан өглөө. Үүнд:
  • “Боловсролын Тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгээр: ГХТ-ийн ахлах багш Э. Оюун-Эрдэнэ
  • “БШУЯ-ны жуух” бичгээр: Санхүү эрхэлсэн дэд захирал С. Энхтүвшин
  • Хувийн Их Дээд сургуулиудын холбооны Тэргүүний багш медалиар:
    • ГХТ-ийн багш С.Сайнзаяа
    • ЭЗБТ-ийн багш Л.Дансранбавуу
    • ЭЗБТ-ийн багш П.Насанжаргал
    • НББТ-ийн багш Г.Золбоо нар тус тус шагнагдлаа.
  • Мандах Их сургуулийн 2020 оны ШИЛДЭГ АЖИЛТАН-аар Ерөнхий нягтлан бодогч Г. Эрдэнээ
  • Докторантын шилдэг бүтээлийн эзнээр Эдийн засаг, бизнесийн тэнхимийн ахлах багш С. Мөнхцэцэг
  • 2020 оны Мандах Их Сургуулийн “Онцгой амжилт шагнал”-ыг Мандах ИС-ийн ЭЗБТ-ийн ахлах багш С. Мөнхцэцэг, багш Ж .Гантулга нар хүртлээ.

Уламжлалт супер азтанаар СШУИТ-ийн ахлах багш С.Анхбаяр тодорсон бол азтанаар СШУИТ-ийн ахлах багш О. Баттуяа, М. Ганхөлөг, ГХТ-ийн Дэд профессор Т. Сумъяа, багш З. Тэлмүүн, НББТ-ийн ахлах багш М. Энхсүрэн, багш Э. Энх-Амгалан, ЭЗБТ-ийн багш М. Жанузах, Доктор, профессор Б. Нацагдорж, Дархан салбар сургуулийн багш Н. Баасансүрэн, Э. Өлзийхишиг, Захиргааны ажилтан Б.Туяацэцэг, Б. Жаргалмаа, Д. Баасанхүү, Л. Цэвэлсүрэн нар тодорч мөнгөн шагнал авлаа.

Шинэ оны босгон дээр "Монгол Такс" ТМЗ ХХК-ийн нэрэмжит Оюутны тэтгэлэгийг Б. Дэлгэрмагнай /Нягтлан Бодох Бүртгэл-аудит хөтөлбөрийн 3-р курс/ хүртсэн бол Хувийн их, дээд сургуулиудын холбооны тэргүүний оюутан медалиар:

  • Н. Батсуурь /НББ-аудит, III /
  • Ч. Өсөхбаяр /НББ-татвар, IV /
  • Н. Түвшинтөр /НББ-татвар, IV /
  • Б. Соёлмаа /НББ-аудит, IV /
  • Г. Энх-Отгон /НББ-статистик, IV/
  • Ч. Наранчимэг /НББ-англи хэл, IV /
  • Э. Бат-Оргил /НББ-банк, IV/
  • А. Рагчаасүрэн /Инженер эдийн засаг, III / нар тус тус шагнагдлаа.

Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Доктор, профессор Л. Энх-Амгалан шинэ жилийн цахим арга хэмжээг хааж үг хэлсэн ба ирэх жил 2021 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөж, үйл ажиллагаа өндөрлөлөө.

Нийт багш ажилтан, оюутнууддаа  2021 ондоо гаргасан амжилтаа улам бататган, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Сургуулийн захиргаа