“Монгол цэргийн бахархал” өдөрлөг боллоо

A- A A+
“Монгол цэргийн бахархал” өдөрлөг боллоо

Мандах Бүртгэл дээд сургууль, СХД-ийн цэргийн штабтай хамтран оюутан залуучуудад батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, цэрэг эх оронч, үндэсний түүх соёл, уламжлалаар бахархах үзэл санаа төлөвшүүлэх зорилгоор “Монгол цэргийн бахархал” өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр СХД-ийн цэргийн штабын төлөвлөлт, сургалтын офицер хошууч Ч.Гансүх “Батлан хамгаалах багц хууль”-ийн шинэчлэлийн талаар мэдээлэл хийж, оюутнуудтай харилцан ярилцлаа.

2016 оны “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан оюутнууд сэтгэгдлээ хуваалцахаас гадна жагсаалын дуугаа дуулж мэндчилгээ дэвшүүллээ.

Тус сургуулиас “Оюутан цэрэг” хөтөлбөрт 2015 онд 9, 2016 онд 12 оюутан хамрагдсан бол энэ хичээлийн жилд 17 оюутан тэнцэж эр цэргийн албыг хаахаар боллоо.

“Оюутан цэрэг” хөтөлбөр нь 4 сараас 8 сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилж хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлж, жинхэнэ цэргийн албыг хааснаар тооцож, цэргийн алба хаасан үнэмлэх олгодог байна.

“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутнуудын шалгуур үзүүлэлт нь голч дүн 2,8-с дээш байх, эрүүл чийрэг байх нь  хамгийн чухал тул эдгээр үзүүлэлтийг анхаарах хэрэгтэй. Цэргийн алба хаасан оюутнуудын хувьд сургуулиа төгсөөд Төрийн албанд ажиллах эрх нээлттэй болдог нь тэдний давуу тал юм.