“Эрдмийн шувуу” цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний XV бага хуралд амжилттай оролцон шилдэг 10-т шалгарчээ

A- A A+
“Эрдмийн шувуу” цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний XV бага хуралд амжилттай оролцон шилдэг 10-т шалгарчээ

Монголын их дээд сургуулиудын дунд зохиогддог ШУТИС-ийн БАТС-ийн профессор Док/Ph.D/., проф. Х.Пүрэвдагва, “Эм Ай Эйч” группын Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нарын санаачилсан “Эрдмийн шувуу” цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний XV бага хурлын 1-ээр шатны шалгаруулалт амжилттай болж эхний 10 байрыг шалгаруулсан байна..

Нийт 9 их дээд сургуулийн 71 илтгэгчийн 44 илтгэлээс II шатанд  10 илтгэл шалгарчээ. Үүнд: МАНДАХ БҮРТГЭЛ ДЭЭД СУРГУУЛИЙН

НББ-Татварын 4-р курсын оюутан Б.Шинэцэцэг, НББ-Банкны 4-р курсын оюутан Н.Сэвжидпэрэнлэй "Зээлдэгчийн зээлжих чадварыг орчин үеийн статистик аргуудаар үнэлэх нь" мөн

НББ-Татварын 2-р курсын оюутан Л.Ганхуяг, О.Мишээл нар "Төгрөгийн бодит ханшийн харьцангуй үнэд суурилсан хандлага" сэдвээр тус тус шилдэг 10-т шалгарсан байна.
II шатны шалгаруулалт 2017 оны 04 сарын 06 ны Пүрэв гарагт БуХС-ийн  дээр болно.

II шатны шалгаруулалтанд амжилт хүсье.

Сургуулийн захиргаа