Багш нарын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ

A- A A+
Багш нарын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ

Дэлхийн багш нарын 23 дах, Монголын багш нарын 51 дэх өдөр болон тус сургууль Их сургууль болсон анхны багш нарын баярын арга хэмжээг 2017 оны 10 сарын 05-ны өдөр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Уламжлал ёсоор 2016-2017 онд сургалт, эрдэм шинжилгээ, бүтээлч ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан шилдэг багш нараа тодруулан шагнаж урамшууллаа.

2016-2017 оны Шилдэг багшаар Гадаад хэлний тэнхимийн багш Ж.Төгсөө, Шилдэг залуу багшаар Эдийн засаг, бизнесийн тэнхимийн багш Б.Сайнжаргал нар тус тус шалгарч, Өргөмжлөл мөнгөн шагналын эзэд боллоо.

Мөн БСШУСЯ-ны шагнал, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгээр:

Хөтөлбөр эрхэлсэн дэд захирал Доктор, дэд профессор Ч.Төрбадрах

Гадаад хэлний тэнхимийн багш Ж.Төгсөө нар шагнагдлаа.

Тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр дараах багш нарт цол, зэрэг олголоо. Үүнд:

Мандах Бүртгэл Их сургуулийн

Хүндэт профессор:   Захирал профессор Г.Нанжид 

Профессор:                Эрдмийн зөвлөлийн орлогч дарга Доктор, дэд профессор Л.Энх-Амгалан,

                                     Эрдэмтэн нарийн бичгийн дарга Доктор, дэд профессор Б.Нацагдорж

Дэд профессор:         Гадаад хэлний тэнхимийн ахлах багш Т.Сумъяа,

                                     Хүний нөөцийн менежер ахлах багш С.Энхтуяа,

                                     Сургалтын албаны дарга ахлах багш  С.Энхзаяа,

                                     Бүртгэл санхүүгийн тэнхимийн эрхлэгч ахлах багш Х.Нямбаяр,

                                     Мэдээлэл технолошийн сургуулийн ахлах багш Д.Сарантуяа,

                                     Дархан салбар сургуулийн захирал ахлах багш Ц.Баттогтох, 

                                      Эдийн засаг бизнесийн тэнхимийн эрхлэгч Доктор(Ph.D) С.Цолмон нар

Ахлах багш:              Бүртгэл санхүүгийн тэнхимийн багш Б.Бадрал,

                                     Эдийн засаг бизнесийн тэнхимийн багш С.Мөнхцэцэг,

                                     Мэдээллийн технологийн сургуулийн багш Я. Сүхбаатар,

                                     Бүртгэл санхүүгийн тэнхимийн багш М.Энхсүрэн,

                                     Дархан салбар сургуулийн багш Б.Соджавхлан нар тус тус олголоо.

Нийт Эрдэмтэн багш нартаа Чанартай сургалт явуулж, Чадварлаг мэргэжилтэн бэлтгэх үйлсдээ өндөр амжилт гаргахыг хүсье.

Сургуулийн захиргаа