Авъяаслаг Мандахчууд

A- A A+
Авъяаслаг Мандахчууд

1-р курсын оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Оюутны урлагийн наадам” 2017 оны 10 сарын 14-ны өдөр Улаанбаатар чуулгын Урлаг танхимд амжилттай болж өндөрлөлөө.

Урлагийн наадамд есөн хөтөлбөрийн оюутнууд авъяасаа сорьсноос:

  •  I байрт 95,6 оноогоор Нягтлан бодох бүртгэл  мэдээллийн систем хөтөлбөрийн 1-р дамжаа
  • II байрт 93,9 оноогоор  Нягтлан бодох бүртгэл  аудит хөтөлбөрийн 1-р дамжаа
  • III байрт 92,9 оноогоор Нягтлан бодох бүртгэл  татвар хөтөлбөрийн 1-р дамжааны хамт олон тус тус шалгарлаа.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин МУСТА Цэрэнхүү, Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин МУСТА Баярсайхан, ЭЗБТ-ийн багш Гантулга, МТС-ийн багш Цэнд-Аюуш нар ажиллаа.

Шилдэг дууны төрөлд Програм хангамж хөтөлбөрийн 1-р дамжааны оюутан Баасандамба шалгарсан бол Шилдэг FLASH MOB–р Нягтлан бодох бүртгэл  аудит хөтөлбөрийн 1-р дамжааны оюутнуудын бүжиг шалгарлаа.

        

Оюутны урлагийн наадамд авъяас чадвараа сорьж идэвхитэй оролцсон нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

Сургуулийн захиргаа