Оны шилдэгүүдээ шалгарууллаа

A- A A+
Оны шилдэгүүдээ шалгарууллаа

Тус сургуулийн “Багш ажилтны шинэ жилийн баярын цэнгүүн”-ийг 2018 оны 12 сарын 26-ны өдөр зохион байгуулж шилдэгүүдээ тодруулан шагнаж урамшууллаа.

2018 оны “Шилдэг ажилтан”-аар Хөтөлбөр хариуцсан ажилтан  Б.Мөнхбат тодорч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүний залуу” цол тэмдэгээр:

Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш Б.Ганбагана

Мэдээлэл технологийн сургуулийн багш М.Одгэрэл

Монголын Залуучуудын Холбооны “Хөдөлмөрийн Алдар” цол тэмдэгээр:

Захиргааны менежер Г.Мөнхцэцэг

Захиргааны ахлах ажилтан Б.Мөнхтуяа

Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны “Тэргүүний багш” медалиар:

Суурь шинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхимийн багш М.Ганхөлөг

Эдийн засаг бизнесийн тэнхимийн багш Б.Сайнжаргал

Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш Б.Баатарцогт

Гадаад хэлний тэнхимийн ахлах багш Н.Ариунаа

Мэдээлэл технологийн сургуулийн багш Б.Цэнд-Аюуш

Харилцааны Холбоо Мэдээлэл Технологийн Газрын Жуух бичгээр:

Мэдээлэл технологийн сургуулийн тэнхимийн эрхлэгч Ө.Ганзориг

Мэдээлэл технологийн сургуулийн ахлах багш Я.Сүхбаатар

Мэдээлэл технологийн сургуулийн багш Н.Ринчмаа нар тус тус шагнагдлаа.

Мөн Мандах Их Сургуулийн шинэчилсэн сургалтын хөтөлбөрийг 2014-2018 онд хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан багш нарыг Өргөмжлөл, зөөврийн компъютерээр шагнаж урамшууллаа. Үүнд:

Гадаад хэлний тэнхимийн эрхлэгч доктор дэд профессор С.Ганцэцэг

Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн эрхлэгч дэд профессор Х.Нямбаяр

Мэдээлэл технологийн сургуулийн ахлах багш дэд профессор Д.Сарантуяа

Эдийн засаг бизнесийн тэнхимийн багш Ж.Гантулга

Хичээлийн шинэ цогцолбор барилгыг барихад идэвхи зүтгэлтэй ажилласан ажилтан М.Дагвадоржийг Өргөмжлөл 500,000 төгрөгөөр шагнаж урамшууллаа.

Нийт багш, ажилтнууддаа ирж буй шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсье.

 

 

СУРГУУЛИЙН ЗАХИРГАА