Осол гэмтлийн үед хэрхэн анхны тусламж үзүүлэх тухай сургалтыг зохион байгууллаа

A- A A+
Осол гэмтлийн үед хэрхэн анхны тусламж үзүүлэх тухай сургалтыг зохион байгууллаа

Есдүгээр сарын 2 дох долоо хоногийн бямба гаригт  “Дэлхийн анхны тусламж”-ийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Мандах Их Сургуулийн Санхүү, аж ахуйн албаны хүсэлтээр:

ЭМЯ, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САН, “НОГООН ХҮРЭЭЛЭНГИЙН БАГШ НАР ТББ”, “FIRST AID TRAINING ТТБ”-ын сургагч багш нар “ОСОЛ ГЭМТЛИЙН ҮЕ ДЭХ АНХНЫ ТУСЛАМЖ” сэдэвт сургалтыг 2020 оны 09 сарын 09-ны өдөр зохион байгуулж, анхны тусламжийн иж бүрдэл болон гарын авлага түгээж, тус сургуулийн багш ажилтнууд идэвхитэй оролцлоо.

Сургалтаар:

 Анхны тусламж гэж юуг хэлэх вэ? Анхны тусламж үзүүлэхийн ач холбогдол

Тусламж үзүүлж байгаа хүн яах ёстой вэ?

Тусламжийг ямар дарааллаар үзүүлэх ёстой вэ?

Аялал, зугаалгаар авч явах анхны тусламжийн иж бүрдэлд ямар зүйлүүд байвал тохиромжтой вэ?

Зүрх судасны сэхээн амьдруулах, Ясны хугарлын үед, Цус алдалтын үед, хахалтын үед үзүүлэх анхны тусламжийн тухай мэдлэгтэй боллоо.

Сургалт зохион байгуулсан байгууллагууддаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Сургуулийн захиргаа