ПРОГРАМ ХАНГАМЖИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР
Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


ПРОГРАМ ХАНГАМЖИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР

Нийтэлсэн: 2017-02-07 17:54:08 Үзсэн: 1761

Мандах Их Сургуулийн Эрхэм зорилго:

Үндэсний болон олон улсын стандартад нийцсэн боловсролын чанартай үйлчилгээ үзүүлж, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ.

 

Мэргэжлийн нэр :     Програм хангамж

Индекс:                       061302                                     

Элсэгчийн боловсролын түвшин:      Бүрэн  дунд                                        

Суралцах хэлбэр:                                   Өдөр

Суралцах жил:                                       4 жил

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:

Үндэсний болон олон улсын дээд боловсролын стандарт, ажил олгогчдын шалгуур шаардлагыг хангасан програм хангамж,  програм хангамж бүтээх үйлдвэрлэлд ажиллаж чадах, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцэн хөгжих чадвартай, өндөр ёс зүйтэй компьютерийн ухааны чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

  

МЭРГЭЖЛИЙН СУУРЬ ХИЧЭЭЛҮҮД

  • Програмчлалын үндэс
  • Компьютерийн сүлжээний үндэс
  • Объект хандалтат програмчлал
  • Өгөгдлийн сангийн зохиомж
  • Магадлалын онол, математик статистик

 

МЭРГЭШҮҮЛЭХ ХИЧЭЭЛҮҮД

  • Клиент, сервер програмчлал
  • Өгөгдлийн сангийн програмчлал
  • Вэбийн үндэс
  • Обьект хандалтат шинжилгээ ба зохиомж
  • Програм хангамжийн төслийн менежмент
  • Мэдээллийн системийн шинэчлэлт ба хөгжүүлэлт
  • Интернэт програмчлал
  • Програм хангамжийн бүтээлт
  • Програм хангамжийн шаардлагын шинжилгээ
  • Програм хангамжийн зохиомж ба архитектур
  • Програм хангамжийн төсөл
  • Програм хангамжийн чанарын үнэлгээ
  • Програм хангамжийн бакалаврын төгсөлтийн ажил

 

ХӨТӨЛБӨРӨӨР ОЛГОХ МЭДЛЭГ

  • Аппликейшн програм бичих, Өгөгдлийн сан удирдах, системүүд удирдах
  • Android, iPhone гар утасны програм, тоглоом хөгжүүлэх
  • Динамик веб хуудас хөгжүүлэх
  • Мэдээллийн системийн зохиомж ба архитектур, Өгөгдлийн сангийн зохиомж гаргах, Програм хангамжийн зохиомж ба архитектур, Програм хангамжийн шаардлагын шинжилгээ боловсруулах
  • Програмчлах технологи ашиглан үйлчилгээнд суурилсан програм хангамж хөгжүүлэх
  • Компьютерийн сүлжээ зохион байгуулах

 

ХӨТӨЛБӨРӨӨР ЭЗЭМШИХ ЧАДВАР

  • Байгууллагын мэдээллийн системийг боловсронгуй болгох, мэдээллийн урсгалыг удирдах
  • Програм хангамжийн төсөл гүйцэтгэх, Удирдах
  • Компьютерийн үйлдлийн систем суулгах, сүлжээ үүсгэх, ажлын програмын орчин бүрдүүлэх
  • Аж ахуйн нэгж байгууллагын танилцуулга веб хуудас хөгжүүлэх болон динамик веб хуудас зохиох, хөгжүүлэх, тест хийх, Интернетийн орчинд байршуулах, Олон нийтийн сүлжээнд холбох
  • Бүртгэлийн болон удирдлагын мэдээллийн систем зохиох, хөгжүүлэх, тест хийх, тайлан гаргах
  • Аж ахуйн нэгж байгууллагын мэдээллийн системд дүгнэлт хийх сайжруулах загвар гаргах
  • Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем, түүний бодлого, технологийн байгууллагын онцлогт нийцүүлэн боловсруулж мөрдүүлэх
  • Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг хөтөлж санхүүгийн тайлан гаргах
  • Байгууллагын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны явц, үр дүнд шинжилгээ хийж, өнөөгийн болон хэтийн төлөв байдлыг тодорхойлон санал, зөвлөмж боловсруулах
  • Мэргэжлийн англи хэлээр бичих, орчуулах

АЖЛЫН БАЙР

  • Төслийн удирдагч
  • Системийн шинжээч
  • Ахлах програмч
  • Програмч
  • Веб хөгжүүлэгч
  • Гар утасны програм хөгжүүлэгч
  • Системийн администратор
  • Байгууллагын мэдээллийн технологи хариуцсан инженер

ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛ

Нийгмийн идэвхтэй гишүүн байхад зайлшгүй шаардлагатай бүтээлч логик сэтгэлгээнд суралцаж, санаачлан хийдэг, шийдвэр гаргах чадвартай, нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухааны суурь мэдлэг, ур чадвар эзэмшсэн, мэргэжлийнхээ мөн чанар, үнэ цэнийг тодорхой мэддэг, ёс зүйтэй, харилцааны өндөр ур чадвартай иргэн болж хөгжих болно.

 

Шинэ мэдээ