Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу

МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХӨТӨЛБӨР

Нийтэлсэн: 2017-02-07 17:53:28 Үзсэн: 2915

 

Хөтөлбөрийн нэр :    Мэдээллийн систем

Мэргэжлийн нэр :     Мэдээллийн систем

Индекс:                       061303                                     

Элсэгчийн боловсролын түвшин:      Бүрэн  дунд                                        

Суралцах хэлбэр:                                   Өдөр

Суралцах жил:                                       4 жил

 

Үндэсний болон олон улсын дээд боловсролын стандарт, ажил олгогчдын шалгуур шаардлагыг хангасан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын мэдээллийн системийн шаардлагыг тодорхойлж, мэдээллийн системийг хөгжүүлэх, сайжруулах, удирдах, аюулгүй байдлыг хангах, хамгаалах мэдлэг чадвартай, өндөр ёс зүйтэй мэдээллийн системийн чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

 

МЭРГЭЖЛИЙН СУУРЬ ХИЧЭЭЛҮҮД

  • Алгоритмын үндэс
  • Программчлалын үндэс
  • Компьютерийн сүлжээний үндэс
  • Объект хандалтат программчлал
  • Өгөгдлийн сангийн зохиомж
  • Магадлалын онол, математик статистик

МЭРГЭШҮҮЛЭХ ХИЧЭЭЛҮҮД

  • Клиент, сервер программчлал
  • Өгөгдлийн сангийн программчлал
  • Вэбийн үндэс
  • Мэдээллийн системийн шинжилгээ ба зохиомж
  • Программ хангамжийн төслийн менежмент
  • Мэдээллийн системийн шинэчлэлт ба хөгжүүлэлт
  • Интернэт программчлал
  • Программ хангамжийн шаардлагын шинжилгээ
  • Программ хангамжийн зохиомж ба архитектур
  • Мэдээллийн системийн төсөл
  • Мэдээллийн системийн бакалаврын төгсөлтийн ажил
  • Программчлах технологи

 

ХӨТӨЛБӨРӨӨР ОЛГОХ МЭДЛЭГ

  • Android, iPhone гар утасны программ, тоглоом хөгжүүлэх
  • Динамик веб хуудас хөгжүүлэх
  • Аппликейшн программ бичих, өгөгдлийн сан удирдах, системүүд удирдах
  • Мэдээллийн системийн зохиомж ба архитектур, өгөгдлийн сангийн зохиомж гаргах, программ хангамжийн зохиомж ба архитектур, программ хангамжийн шаардлагын шинжилгээ боловсруулах
  • Компьютерын сүлжээ зохион байгуулах

 

ХӨТӨЛБӨРӨӨР ЭЗЭМШИХ ЧАДВАР

  • Байгууллагын мэдээллийн системийг боловсронгуй болгох, мэдээллийн урсгалыг удирдах
  • Мэдээллийн системийг гаргасан шийдлийн дагуу төлөвлөх, төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлэх, бүтээх чадвар
  • Програм хангамжийн төсөл гүйцэтгэх
  • Бүртгэлийн болон удирдлагын мэдээллийн систем зохиох, хөгжүүлэх, тест хийх, тайлан гаргах
  • Аж ахуйн нэгж байгууллагын танилцуулга веб хуудас хөгжүүлэх болон динамик веб хуудас зохиох, хөгжүүлэх, тест хийх, интернетийн орчинд байршуулах, олон нийтийн сүлжээнд холбох
  • Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг хөтөлж санхүүгийн тайлан гаргах
  • Мэргэжлийн англи хэлээр бичих, орчуулах
  • Системийн администратор
  • Бие даан үр дүнтэй суралцах замаар мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэх хэрэгцээ шаардлагыг ойлгодог, хэрэгжүүлдэг чадвар эзэмших

 

АЖЛЫН БАЙР

  • Програм хангамжийн төслийн удирдагч
  • Системийн шинжээч
  • Өгөгдлийн дүн шинжилгээ хийх
  • Веб хөгжүүлэгч
  • Мэдээллийн системийн шийдэл гаргах
  • Байгууллагын мэдээллийн системийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах
  • Дотоод гадаадын банкны салбар Мэдээлэл харилцааны бүхий л салбарууд /үүрэн телефон/
  • Дотоод гадаадын үйлдвэрлэгч, бизнесийн байгууллагуудын мэдээлэл технологийн шийдэл гарцыг хариуцан ажиллана

 

ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛ

Энэхүү бакалаврын хөтөлбөрөөр суралцсанаар Мандах Их Сургууль болон Швейцар улсын “Open University Switzerland Economics and Technology” сургуулийн хамтарсан ХОС ДИПЛОМ олгох хөтөлбөрт тавигдах шаардлагыг хангаснаар хамрагдах боломжтой юм.

Шинэ мэдээ