Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу

Логистик менежмент

Нийтэлсэн: 2020-02-21 11:08:24 Үзсэн: 592

Хөтөлбөрийн нэр: Логистик менежмент

Мэргэжлийн нэр: Логистик менежмент

Индекс: D041305

Элсэгчийн боловсролын түвшин: Бүрэн дунд

Суралцах хэлбэр: Өдөр

Суралцах жил: 4 жил

 

Хөтөлбөрийн Зорилго:

Үйлдвэрлэлийн эхний шатнаас эцсийн хэрэглэгч хүртэлх материал, санхүү, хүний нөөц болон мэдээллийн урсгалыг төлөвлөх, зохион байгуулах, оновчлох, хянах чадвартай, хүрээлэн байгаа орчин, үйлдвэрлэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлтийн процессыг менежментийн болон бизнес, эдийн засгийн шинжлэх ухааны мэдлэг дээр тулгууран зохистой удирдах, бие даасан бүтээлч сэтгэлгээтэй, харилцааны өндөр ур чадвартай, гадаад хэлний зохих мэдлэгтэй мэргэжилтэн бэлтгэх.

 

МЭРГЭЖЛИЙН СУУРЬ ХИЧЭЭЛҮҮД

Нягтлан бодох бүртгэлийн үндэс

  • Санхүүгийн үндэс
  • Бизнесийн статистик
  • Эконометрикс
  • Менежмент
  • Маркетинг
  • Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны менежмент
  • Бизнес бодлого, төлөвлөлт
  • Логистикийн үндэс
  • Олон улсын эдийн засаг
  • Санхүүгийн бүртгэл
  • Мөнгө, зээлийн бодлого
  • Мэргэжлийн англи хэл II
  • Бизнесийн хэрэглээний программ
  • Санхүүгийн удирдлага

 

МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД

  • Экономиксийн шинжилгээ
  • Инновацийн менежмент
  • Үйлдвэрлэлийн логистик
  • Гаалийн менежмент
  • Нийлүүлэлтийн хэлхээний менежмент
  • Логистикийн мэдээллийн систем
  • Тээврийн логистик
  • Бизнесийн логистик
  • Агуулахын үйл ажиллагаа
  • Санхүүгийн эрсдэлийн удирдлага
  • Төслийн менежмент
  • Өртгийн удирдлага
  • НББ-ийн мэдээллийн систем
  • Компанийн засаглал
  • Бизнесийн англи хэл

 

ХӨТӨЛБӨРӨӨР ОЛГОХ МЭДЛЭГ

  • Дээд боловсролтой мэргэжилтний зайлшгүй мэдвэл зохих хүмүүнлэг нийгмийн  ухаан,  математик статистик, мэдээллийн систем зэрэг ерөнхий эрдмийн суурь мэдлэг
  • Логистикийн суурь мэдлэг
  • Байгууллагын логистик сүлжээ, зохион байгуулалтын тухай мэдлэг
  • Тээврийн салбарын онцлого, түүний тээврийн логистикийн талаар онолын болон логистик системийн тээврийн үйлчилгээний талаар мэдлэг
  • Мэргэжлийн англи хэлний хэрэглээ
  • Эдийн засгийн суурь мэдлэг, микро, макро эдийн засгийн онол, нягтлан бодох бүртгэл, банк санхүү, маркетинг, менежмент, мэдээллийн технологи зэрэг мэргэжлийн суурь мэдлэг
  • Мэргэжлийн хүрээнд судалгаа, шинжилгээний ажлыг хийх, үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах
  • Бие хүний төлөвшлийн болон харилцааны ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, илтгэх, мэдээллийн технологи ашиглах, өөрийгөө хөгжүүлэх

 

ХӨТӨЛБӨРӨӨР ЭЗЭМШИХ ЧАДВАР

  • Байгууллагын хэтийн төлөв байдалд үнэлгээ өгч, логистик хүчин чадлыг төлөвлөж шийдвэр гаргах
  • Логистикийн  тодорхой чиглэл асуудлаар хувилбар боловсруулж сонголт хийх, судалгаа хийх, тооцох, төлөвлөх
  • Үйлдвэрлэлийн технологийг хэрэглэх, удирдах, боловсронгуй болгох, хяналт тавих, үйлдвэрлэлийн бүтээмжийн дээшлүүлэх
  • Бизнесийн логистикийн үндсэн зарчимууд, логистикийн зардал бууруулах, нийлүүлэлтийн хэлхээний үйл ажиллагаа болон мэдээллийн системийг удирдан зохион байгуулах
  • Үйлдвэрлэл үйл ажиллагааны логистикийн хүрээнд нөөцийн удирдлага, үйлдвэрлэлийн процесс, тоног төхөөрөмж, материалын урсгал, мэдээллийн урсгал, зардлын урсгалыг төлөвлөх, зохион байгуулах
  • Тээврийн логистикийн хэтийн төлөвт үнэлгээ өгч, тээврийн зардлыг бууруулах, тээвэрлэлтийн оновчтой хэлбэрийг сонгох, тээвэрлэлийн логистик үйл ажиллагааг зохион байгуулах, ачих буулгах  үйл явцыг удирдах чадвартай
  • Тээврийн логистикийн асуудлаар хувилбар боловсруулж сонголт, судалгаа тооцоо хийх, төлөвлөх, тээвэрлэлтэй холбоотой хууль, эрх зүйн мэдлэг ашиглах
  • Логистикийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд математик, эдийн засаг, бизнес, менежментийн шинжлэх ухааны зарчмуудыг ашиглах
  • Инновацийн процесс, үйл ажиллагааг удирдах, үйлдвэр, бизнесийн практикт инновацийг нэвтрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах чадвар
  • Нийлүүлэлтийн хэлхээн дэх агуулахын үйл ажиллагааны удирдлагын үндсэн зарчмуудыг эзэмших
  • Агуулахын талбайн төлөвлөлт болон мэдээллийн систем, тоног төхөөрөмжийн сонголтыг оновчтой хийж, зардлыг хамгийн бага байлгахуйцаар агуулахын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
  • Материал, санхүү, хүний нөөц болон мэдээллийн урсгалыг төлөвлөх, зохион байгуулах, оновчлох, хянах
  • Байгууллагын эрх зүйн баримт бичгийг бүрдүүлж, боловсруулах, багаар ажиллах, ёс зүйтэй, өөрийгөө хөгжүүлэх

 

АЖЛЫН БАЙРНЫ  АЛБАН ТУШААЛ

  • Үйлдвэрийн газруудад нөөцийн болон логистик менежер
  • Худалдааны байгууллагуудад худалдан авалт болон түгээлтийн менежер
  • Тээвэр логистикийн менежер
  • Гааль, терминал агуулах хариуцсан ажилтан
  • Логистик төвүүдэд агуулахын үйл ажиллагааг удирдах менежер
  • Тээвэр зуучийн компанид удирдах ажилтан-менежер
  • Бөөний болон жижиглэнгийн худалдаанд хангамжийн менежер

 

ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛ

Логистик менежментийн хөтөлбөрөөр суралцан төгсөгч нь Менежмент эсвэл Эдийн засгийн чиглэлээр магистрантурт үргэлжлүүлэн суралцах боломжтой. ХОС ДИПЛОМ олгох хөтөлбөрт хамрагдаж хамтын ажиллагаатай гадаадын их сургуулиудын болон Мандах Их Сургуулийн дипломтой төгсөх боломжтой.

Шинэ мэдээ