Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу

Бизнесийн удирдлагын магистр

Нийтэлсэн: 2020-03-04 09:27:25 Үзсэн: 500

Олгох зэрэг: Бизнесийн удирдлагын магистр

Хөтөлбөрийн зорилго:  Зах зээлийн эрэлт хэрэгцээнд  тулгуурлан оновчтой шийдвэр гаргахад шаардлагатай онол, арга зүйн мэдлэг чадвар эзэмшсэн бүтээлч, манлайлагч мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрийн агуулга: Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого болон боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг хандлагатай нийцүүлэн шинжлэх ухаан, нийгэм, хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, бие хүн өөрийгөө нээн хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, иргэний өндөр боловсрол, соёл, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх, эрдмийн эрх чөлөөг хангахад оршино. 

Хөтөлбөрийн агуулга: Дээрхи зорилгод чиглэсэн

  • Мэргэжлийн суурь хичээлүүд
  • Мэргэшүүлэх хичээлүүдээс бүрдэнэ.

Мэргэжлийн суурь хичээлүүдийг судалснаар: Өнөөдрийн бизнесийн орчинд, бизнесийн мэргэжлийг эзэмшиж буй хүн заавал, сурч мэдсэн байх ёстой мэдлэг, сурсан мэдлэгээ хэрхэн хэрэглэх практик дадлага болон мэргэжлийн суурь мэдлэгийг олж авна.

Үүнд:

Шинжлэх ухааны судалгааны арга зүй

Эдийн засгийн судалгааны арга зүй

Ахисан түвшний экономикс

Стратегийн менежмент II

Англи хэл  (Багц цагт тооцогдохгүй)

Олон улсын эдийн засаг, санхүү II

Төрийн санхүүгийн удирдлага

Эконометрикс II

Мөнгө, зээлийн бодлого II

 

Мэргэшүүлэх хичээлүүдийг судалснаар: Мэргэжлийнхээ дагуу зайлшгүй шаардлагатай онол, арга зүйн мэдлэг, практик дадал, чадварыг эзэмших болно.

 Үүнд:

Удирдлагад зөвлөгөө өгөх үйлчилгээ

Санхүүгийн хөрөнгө оруулалт

Хүний нөөцийн менежмент

Төслийн менежмент

Мэдлэгийн менежмент

Санхүүгийн эрсдлийн удирдлага

Компанийн засаглал II

Зардал, удирдлагын бүртгэл

Байгууллагын ба хэрэглэгчийн зан төлөв

Төслийн менежмент

Хөрөнгийн үнэлгээ II

Санхүүгийн гүнзгийрүүлсэн шинжилгээ

Шинэ мэдээ