Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу

2018-2019

Нийтэлсэн: 2020-01-22 13:14:38 Үзсэн: 334

2018-2019 оны хичээлийн жил

Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

 

XYII жарны Шороон гахай жилийн сар шинийн баярыг угтаж 2019 оны 01 сарын 25-ны өдөр Мандах Их Сургуулийн удирдлагууд тус сургуулийн түүхийг бичилцсэн үе үеийн ахмад эрдэмтэн багш, ажилтан, ажиллагсаддаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Сургалт эрхэлсэн дэд захирал Ч.Төрбадрах сургуулийн хэтийн төлөвлөгөө болон өнгөрсөн онд хийсэн ажил, ирэх онд хийхээр төлөвлөж байгаа ажлынхаа талаар танилцуулж, ахмадуудын хэлсэн үнэтэй санал, зөвлөгөөг сонсож, талархал илэрхийлж гарын бэлэг гардууллаа.

 

Санхүү, аж ахуйн алба

 

Номын хандив сайн үйлсийн аян амжилттай явагдлаа

 

Суурь шинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхимээс зохион байгуулсан номын хандивт нийт 2873 ширхэг ном цугларсан. Сайн үйлсийн аяны хүрээнд цугларсан номыг Говь-алтай аймгийн 6 сумын  ЕБСургуульд хандивлалаа. Үүнд:

  • Алтай сум - 436 ,
  • Баян –Уул сум -425,
  • Цээл сум-445,
  • Төгрөг сум - 437,
  • Бугат сум-434, 
  • Эрдэнэ сум -436 ширхэг номыг тус тус хандивлалаа.

 

Суурь шинжлэх ухаан, инженежрчлэлийн тэнхим

 

Намрын ургац хураалтанд явлаа.

 

Мандах Их Сургууль эх орныхоо хөгжил, ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа Гацуурт компанийн хамт олонтой хоёр дох жилдээ хамтран ажиллаж байна.

Энэ жилийн “Намрын ургац хураалт”-нд 50 оюутан гар бие оролцохоор 2018 оны 09 сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхантолгойг зорилоо.

Манай шилдэг ангиудын нэг болох Нягтлан бодох бүртгэл–банк хөтөлбөрийн 3-р дамжааны ангийнхан,  ангийн зөвлөх багшийн хамт Гацуурт компаниас хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа аван цаг хугацаатай уралдан ажиллахаар урам зоригтой явцгаалаа.

Тэднийг үдэж сургуулийн захирал Г.Нанжид үг хэлж, өөрийн оюутан цагаа дурсан, ургац хураалтын ажилд нь амжилт хүслээ.

 

Үе тэнгийнхэнийхээ үлгэр дууриал болсон оюутан залуусдаа амжилт хүсье.

Санхүү, аж ахуйн алба

 

 

 

Оюутнуудыг эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалт зохион байгууллаа.

 

2018-2019 оны хичээлийн жилд оюутнуудын ёс суртахуун болон олон нийтийн ажилд татан оролцуулах зорилгоор хэд хэдэн ажлыг зохион байгуулаад байна. Үүнд:

  • Сургалт
  • Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ
  • Телевизийн шторк
  • Урамшуулах ажлыг хийлээ.

Оюутнуудад ёс зүй, эрүүл мэндийн сургалтыг 2 удаа зохион байгуулж нийт 421 оюутан хамрагдсан.

Тамхины цэг байгуулан 1-3 дугаар курсынхэнд хуваарь гарган өгч, өдөр бүр сургуулийн эргэн тойрон дох 50 метр газрыг өдөр бүр цэвэрлэсэн. Цэвэрлэгээ сайн хийсэн ангиудыг спорт  зааланд тоглуулж урамшуулсан.

 

Санхүү, аж ахуйн алба

 

 

Нийгмийн хариуцлагын хүрээнд зам талбайг шинээр хийж гүйцэтгэлээ.

 

Мандах Их Сургууль нь нийгмийн хариуцлагын хүрээнд Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэр дэхь хичээлийн байрны арын гудамжны нийтийн эзэмшилийн автозам болон явган хүний замыг засварлах ажлыг 2018 оны 10-р сард хийж гүйцэтгэлээ. Үүнд:

  • Шороон зурвас бүхий их хэмжээний нүх гарсан 280м2 замын асфалтыг хуулж зайлуулан шинээр дайрга дэвсэн суурь хийж, зам болон талбайг шинээр асфалтаар хучсан.
  • Явган хүний 50м2 шороон замыг засч шинээр өнгөт хавтан шахаж явган хүн явахад саадгүй болгож зассан.

Эдгээр ажлыг хийж гүйцэтгэхэд нийт 15 сая төгрөг зарцууллаа.

 

Санхүү, аж ахуйн алба

 

САЙН ҮЙЛСИЙНАЯН

Мандах Их Сургуулийн Нягтлан бодох бүртгэл-Англи хэл II дамжааны оюутнуудын санаачлагаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа бяцхан хүүхдүүдэд гэрэл гэгээ, хүсэл тэмүүлэл бэлэглэх зорилгоор 2018 оны 11-р сарын 28-наас 12-р сарын 17-ны хооронд “ Сайн үйлсийн аян”-ыг өрнүүллээ.

Тус аянд Мандах Их Сургуулийн багш, ажилнууд, бакалаврын өдрийн хөтөлбөрийн 21 анги, орой эчнээ, магистрын хөтөлбөрийн оюутнууд оролцож нийт 2,600,920₮ цуглуулан ГССҮТ-ийн 31 м2 бүхий хагалгааны дараах хүүхдийн өрөөг засварлан, тохижуулж,  эмнэлгийн удирдлагуудад хүлээлгэж өглөө.

Сургуулийн захиргаа

 



 

Шинэ мэдээ