Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу

ISO 9001:2015

Нийтэлсэн: 2020-03-16 18:42:21 Үзсэн: 646

ISO 9001:2015  Чанарын менежментийн тогтолцооны стандарт нь байгууллага  өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ  хэрэглэгчийн хэрэгцээ хүлээлтэнд байнга нийцүүлэх, чанарыг  тогтвортой сайжруулахад чиглэл удирдамжаар хангадаг баримт бичиг юм.   

ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, хэрэгжүүлж ажиллах нь болоюсролын үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах байгууллагын соёлыг тогтвортой хөгжүүлэх, үр ашиг, үнэлэмжийг тогтмол нэмэгдүүлэх боломжийг олгодог.  

ISO 9001:2015  Чанарын менежментийн тогтолцооны стандартын үндсэн зарчим нь PDCA мөчлөг буюу зорилго дэвшүүлж, түүнийгээ хэрэгжүүлэн ажиллах, хийснээ төлөвлөсөнтэйгөө харьцуулан шалгах, үл тохирлыг илрүүлэх, замаар хөгжих цогц ажиллагаа юм. Ийм учраас хөгжил дэвшлийнхээ төлөө зорилго нэгтэй аль ч хамт олон энэхүү  стандартыг нэвтрүүлэн ажилладаг нь дэлхий нийтийн жишиг болсон байна. Энэхүү стандарт нь үйлдвэрлэл, үйлчилгээний аль ч байгууллагад тохирох нийтлэг стандарт юм.

Шинэ мэдээ