Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Эрдэм шинжилгээ, судалгааны хороо

Нийтэлсэн: 2019-12-17 16:31:30 Үзсэн: 100

Эрдэм шинжилгээ, судалгааны хорооны зорилго: Мандах их сургуулийн судалгааны ажлын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний чиглэлээр гаргасан эрдмийн зөвлөлтийн шийдвэрийг хангах, эрдэм шинжилгээний ажлын стандартын хэрэгжилтийг хангуулахад оршино.  

 

Эрдэм шинжилгээ, судалгааны хорооны чиг үүрэг:

  • Мандах ИС-ийн судалгааны ажлын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх
  • Мандах ИС-ийн судалгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох
  • Судалгааны багийн ажиллах журмын хэрэгжүүлэлтийг хангах
  • Судлаачдын ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх
  • Мандах ИС-иас зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахад хамтран ажиллах
  • Эрдэм шинжилгээний стандартын хэрэгжилтийг хангах
  • Мандах ИС дээр хэрэгжиж байгаа болон багш нарын оролцож буй эрдэм шинжилгээ, судалгааны ажил, төсөл хөтөлбөрийн судалгааны ёс зүйн зөвшөөрлийн материалыг бэлтгэн эрдмийн зөвлөлд танилцуулж, дүгнэлт гаргуулах ажлыг зохион байгуулах
  • Судалгааны багуудаас ирүүлж буй саналыг судлан хэлэлцэж, сургуулийн удирдлага, алба нэгжүүдэд танилцуулж шийдвэрлүүлэх.

 

Эрдэм шинжилгээ, судалгааны хорооны бүтэц:

 

 

Шинэ мэдээ