Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу

Даатгалын магистр

Нийтэлсэн: 2020-03-04 09:31:47 Үзсэн: 383

Олгох зэрэг: Даатгалын магистр

Хөтөлбөрийн зорилго:  Зах зээлийн эрэлт хэрэгцээнд  тулгуурлан оновчтой шийдвэр гаргахад шаардлагатай онол, арга зүйн мэдлэг чадвар эзэмшсэн бүтээлч, манлайлагч мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрийн агуулга: Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого болон боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг хандлагатай нийцүүлэн шинжлэх ухаан, нийгэм, хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, бие хүн өөрийгөө нээн хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, иргэний өндөр боловсрол, соёл, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх, эрдмийн эрх чөлөөг хангахад оршино. 

Хөтөлбөрийн агуулга: Дээрхи зорилгод чиглэсэн

  • Мэргэжлийн суурь хичээлүүд
  • Мэргэшүүлэх хичээлүүдээс бүрдэнэ.

Мэргэжлийн суурь хичээлүүдийг судалснаар: Өнөөдрийн бизнесийн орчинд, бизнесийн мэргэжлийг эзэмшиж буй хүн заавал, сурч мэдсэн байх ёстой мэдлэг, сурсан мэдлэгээ хэрхэн хэрэглэх практик дадлага болон мэргэжлийн суурь мэдлэгийг олж авна.

Үүнд:

Шинжлэх ухааны судалгааны арга зүй
Эдийн засгийн судалгааны арга зүй
Ахисан түвшний экономикс
Стратегийн менежмент II
Англи хэл  (Багц цагт тооцогдохгүй)
Даатгалын менежмент

Мэргэшүүлэх хичээлүүдийг судалснаар: Мэргэжлийнхээ дагуу зайлшгүй шаардлагатай онол, арга зүйн мэдлэг, практик дадал, чадварыг эзэмших болно.

 Үүнд:

Удирдлагад зөвлөгөө өгөх үйлчилгээ
Санхүүгийн хөрөнгө оруулалт
Төслийн менежмент II
Нийгмийн даатгал
Арилжааны даатгал
Даатгалын нягтлан бодох бүртгэл
Санхүүгийн хяналт шалгалт II
Төрийн санхүүгийн удирдлага
Эконометрикс II
Олон улсын эдийн засаг, санхүү II
Компанийн засаглал II
Мөнгө, зээлийн бодлого II
Санхүүгийн эрсдлийн удирдлага
Зардал, удирдлагын бүртгэл
Байгууллагын ба хэрэглэгчийн зан төлөв II
Хөрөнгийн үнэлгээ II
Санхүүгийн гүнзгийрүүлсэн шинжилгээ
Санхүүгийн бүртгэлийн онол
Ахисан түвшний НББ, тайлагнал

 

Шинэ мэдээ