Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу

Инженер-эдийн засаг

Нийтэлсэн: 2018-11-06 13:56:24 Үзсэн: 1936

 

Хөтөлбөрийн нэр :    Механик инженер

Мэргэжлийн нэр :     Инженер-эдийн засаг

Индекс:                       071501                                     

Элсэгчийн боловсролын түвшин:      Бүрэн  дунд                                        

Суралцах хэлбэр:                                   Өдөр

Суралцах жил:                                       4 жил

 

Хөтөлбөрийн зорилго:

Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон тээвэрлэлтийн зохион байгуулалтын талаархи мэдлэгтэй, инженерийн болон эдийн засгийн шинжлэх ухааныг хослуулан хэрэглэн аж ахуй нэгжийн үр ашиг болон эрсдлийг тооцож, зах зээлийн шинжилгээ хийх чадвартай, бие даасан бүтээлч сэтгэлгээтэй, харилцааны ур чадвартай, гадаад хэлний өндөр мэдлэгтэй мэргэжилтэн бэлтгэх

МЭРГЭЖЛИЙН СУУРЬ ХИЧЭЭЛҮҮД

  • Нягтлан бодох бүртгэлийн үндэс
  • Санхүүгийн үндэс
  • Бизнесийн Статистик
  • Эконометрикс
  • Менежмент
  • Маркетинг
  • Инженерийн механик
  • Механизмын кинематик, динамик
  • Материалын механик
  • Машины дизайн
  • Материал судлал
  • Цахилгаан техник, электроникийн үндэс

 

МЭРГЭШҮҮЛЭХ ХИЧЭЭЛҮҮД

  • Экономиксийн шинжилгээ
  • Олон улсын эдийн засаг
  • Санхүүгийн бүртгэл
  • Бизнес бодлого, төлөвлөлт
  • Термодинамик
  • Төслийн менежмент
  • Инженерийн загвар, зохион бүтээлт
  • Машин, тоног төхөөрөмжийн ашиглалт
  • Дотоод шаталтын хөдөлгүүр
  • Логистик менежмент
  • Инженерийн хэрэглээний програм
  • Mехатроник

 

ХӨТӨЛБӨРӨӨР ОЛГОХ МЭДЛЭГ

  • Дээд боловсролтой мэргэжилтний зайлшгүй мэдвэл зохих хүмүүнлэг, нийгэм, байгалийн ухаан, математик, физик, мэдээллийн систем зэрэг ерөнхий эрдмийн суурь мэдлэг
  • Инженерийн суурь мэдлэг, тооцоолол хийх, инженерийн программ, зураглал, вертуаль шинжилгээ хийх
  • Машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц ойлгох, шинжилгээ хийх
  • Материалын бүтэц, шинжийг судлах, хийцийн материал боловсруулах
  • Цахилгаан техник болон электроникийн хэрэглээ
  • Мэргэжлийн англи хэлний хэрэглээ
  • Нягтлан бодох бүртгэл, банк санхүү, маркетинг, менежмент, статистикийн зэрэг мэргэжлийн суурь мэдлэг
  • Мэргэжлийн хүрээнд судалгаа, шинжилгээний арга, аргачлал, мэргэжлийн хүрээнд үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах
  • Бие хүний төлөвшлийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах, харилцаа, илтгэх, мэдээллийн технологи ашиглах, өөрийгөө хөгжүүлэх

 

ХӨТӨЛБӨРӨӨР ЭЗЭМШИХ ЧАДВАР

  • Механик системд ухаалаг төхөөрөмж хэрэглэх, үйлдлийг системчлэх боловсруулах, машины хийц, зохион байгуулалт, ажиллах зарчим тэдгээрийг боловсронгуй болгох
  • Инженерийн хийц, ажиллагаа үндсэн үзүүлэлтийг тодорхойлох, электрон удирдлагын төхөөрөмжийг ашиглах, тоног төхөөрөмжийг сонгох, ашиглах
  • Үйлдвэрлэлийн технологийг хэрэглэх, удирдах, боловсронгуй болгох, хяналт тавих, үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх
  • Машины ажиллах чадвар, техникийн нөөцийг сэргээх, технологи ажиллгааг боловсруулах, техникийн системийг зохиомжлох, загварчлан, симуляци хийх
  • Машины техникийн байдлыг тогтоох, машин механизмыг ажиллуулах, техникийн үйлчилгээний ажлыг удирдан зохион байгуулах
  • Тээвэрлэлтийн зохион байгуулалт, үр ашиг, эдийн засгийн тооцоо хийх
  • Үйлдвэрийн инженерчлэлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд математик, инженер, эдийн засаг, бизнесийн шинжлэх ухааны зарчмуудыг ашиглах
  • Микро, макро эдийн засгийн аливаа асуудлуудыг судлан шинжилгээ хийх, оновчтой шийдвэр гаргах, Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, тооцоо хийх
  • Нарийн төвөгтэй асуудалд дүгнэлт хийн, шийдвэрлэх болон инженерчлэл, эдийн засгийн нэгдмэл шийдлийг боловсруулах
  • Үйлдвэрийн инженерчлэлийн асуудлыг шийдвэрлэхэд инженерийн программ хангамж, мэдээллийн технологийг ашиглах
  • Инженерийн хийц, байгууламжийн ашиглалтад хөрөнгийн үнэлгээ хийх, эдийн засгийн тооцоо хийх
  • Салбарын тулгамдсан асуудлуудаар судалгаа, шинжилгээ хийж эдийн засаг, статистикийн аргуудаар боловсруулалт хийх
  • Байгууллагын эрх зүйн баримт бичгийг бүрдүүлж, боловсруулах, бизнесийн орчны өөрчлөлтийг тусган ажиллах

 

АЖЛЫН БАЙР

  • Инженер техникийн ажилтан
  • Эдийн засагч
  • Зохион бүтээгч
  • Үйлдвэрлэлийн менежер
  • Хөрөнгийн үнэлгээчин
  • Санхүүгийн ажилтан

ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛ

Инженер-эдийн засгийн хөтөлбөрөөр суралцан төгсөгч нь Инженер эсвэл Эдийн з а с г и й н ч и г л э л э э р м а г и с т р а н т у р т үргэлжлүүлэн суралцах боломжтой. Мандах Их Сургууль болон Швейцари улсын “Open University Switzerland Economics and Technology” сургуулийн хамтарсан ХОС ДИПЛОМ олгох хөтөлбөрт тавигдах шаардлагыг хангасанаар хамрагдах боломжтой юм.

Шинэ мэдээ