Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


ИНЖЕНЕР-ЭДИЙН ЗАСГИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР

Нийтэлсэн: 2018-04-25 14:49:37 Үзсэн: 623

Мандах Их Сургуулийн Эрхэм зорилго:

Үндэсний болон олон улсын стандартад нийцсэн боловсролын чанартай үйлчилгээ үзүүлж, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ.

 

Хөтөлбөрийн нэр :    Механик инженер

Мэргэжлийн нэр :     Инженер-эдийн засаг

Индекс:                       D071501                                     

Элсэгчийн боловсролын түвшин:      Бүрэн  дунд                                        

Суралцах хэлбэр:                                   Өдөр

Суралцах жил:                                       4 жил

 

Хөтөлбөрийн зорилго:

Үйлдвэрлэлийн зориулалттай машин, тоног төхөөрөмжийн ажиллах зарчим болон тээвэрлэлтийн зохион байгуулалтын талаархи мэдлэгтэй, хүрээлэн байгаа орчин, үйлдвэрлэл, боловсруулалт, хадгалалтын процесст инженерийн болон эдийн засгийн шинжлэх ухааныг хослуулан хэрэглэж нөөцийг зохистой ашиглах, зохион бүтээх чадвартай, бие даасан бүтээлч сэтгэлгээтэй, харилцааны ур чадвартай, гадаад хэлний өндөр мэдлэгтэй мэргэжилтэн бэлтгэх

 

МЭРГЭЖЛИЙН СУУРЬ ХИЧЭЭЛҮҮД

  • Нягтлан бодох бүртгэлийн үндэс
  • Санхүүгийн үндэс
  • Бизнесийн Статистик
  • Эконометрикс
  • Менежмент
  • Маркетинг
  • Инженерийн механик
  • Механизмын кинематик, динамик
  • Материалын механик
  • Машины дизайн
  • Материал судлал
  • Цахилгаан техник, электроникийн үндэс

 

МЭРГЭШҮҮЛЭХ ХИЧЭЭЛҮҮД

  • Экономиксийн шинжилгээ
  • Олон улсын эдийн засаг
  • Санхүүгийн бүртгэл
  • Бизнес бодлого, төлөвлөлт
  • Термодинамик
  • Төслийн менежмент
  • Инженерийн загвар, зохион бүтээлт
  • Машин, тоног төхөөрөмжийн ашиглалт
  • Дотоод шаталтын хөдөлгүүр
  • Логистик менежмент
  • Инженерийн хэрэглээний програм
  • Mехатроник

 

ХӨТӨЛБӨРӨӨР ОЛГОХ МЭДЛЭГ

  • Дээд боловсролтой мэргэжилтний зайлшгүй мэдвэл зохих хүмүүнлэг нийгмийн  ухаан,  математик статистик, мэдээллийн систем зэрэг ерөнхий эрдмийн суурь мэдлэг
  • Инженерийн суурь мэдлэг, тооцоолол хийх, Инженерийн програм, зураглал, веруаль шинжилгээ хийх
  • Машин механизмын бүтэц ойлгох, шинжилгээ хийх
  • Материалын бүтэц, шинжийг судлах, хийцийн материал боловсруулах
  • Цахилгаан техник болон электроникийн хэрэглэх
  • Хий шингэний тоног төхөөрөмжийг ашиглах    
  • Техникийн англи хэлний хэрэглээ
  • Эдийн засгийн суурь мэдлэг, микро, макро эдийн засгийн онол, Нягтлан бодох бүртгэл, банк санхүү, маркетинг, менежментийн зэрэг                                      мэргэжлийн суурь мэдлэг
  • Мэргэжлийн хүрээнд судалгаа, шинжилгээний арга, аргачлал, Мэргэжлийн хүрээнд үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах
  • Бие хүний төлөвшлийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах, Харилцаа, илтгэх, мэдээллийн технологи ашиглах, Өөрийгөө хөгжүүлэх

 

ХӨТӨЛБӨРӨӨР ЭЗЭМШИХ ЧАДВАР

  • Механик системд ухаалаг төхөөрөмж хэрэглэх, Үйлдлийг системчлэх боловсруулах, Машины хийц, зохион байгуулалт, ажиллах зарчим тэдгээрийг боловсронгуй болгох
  • ДШХ-н хийц, ажиллагаа үндсэн үзүүлэлтийг тодорхойлох, электрон удирдлагын төхөөрөмжийг ашиглах, Дулааны тоног төхөөрөмжийг сонгох, ашиглах
  • Үйлдвэрлэлийн технологийг хэрэглэх, удирдах, боловсронгуй болгох, хяналт тавих, Үйлдвэрлэлийн бүтээмжийн дээшлүүлэх
  • Нэмэгдсөн өртөг бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэх
  • Машины ажиллах чадвар, техникийн нөөцийг сэргээх, технологи ажиллгааг боловсруулах, Техникийн системыг зохиомжлох, загварчлан, симуляци хийх
  • Машины техникийн байдлыг тогтоох, Машин механизмыг ажиллуулах
  • Техникийн засвар үйлчилгээний ажлыг удирдан зохион байгуулах
  • Тээврийн зохион байгуулалт, үр ашгийн тооцоо хийх
  • Үйлдвэрийн инженерчлэлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд математик, инженер, эдийн засаг, бизнесийн шинжлэх ухааны зарчмуудыг ашиглах
  • Нарийн төвөгтэй асуудлыг анзаарч, дүгнэлт хийн, асуудлыг шийдвэрлэх инженерчлэл, эдийн засгийн нэгдмэл шийдлийг боловсруулах, Үйлдвэрийн инженерчлэлийн асуудлыг шийдвэрлэхэд мэдээллийн технологийг ашиглах
  • Үйлдвэрийн инженерчлэл болон нийгмийн хөгжил дэвшлийг түргэтгэхийн тулд төлөвлөлт, боловсруулалт, үйлдвэрлэл, хуваарилалт, шинжлэх ухааны зөвлөгөө өгөхөд инженерүүдийг үнэлэх, тэднийг татан оролцуулах, инженерчлэлийн үйл ажиллагаанаас үүдэн гарах үр дагаврыг ухамсарлах
  • Байгуулагын эрх зүйн баримт бичгийг бүрдүүлж, боловсруулах, Бизнесийн орчны өөрчлөлтийг тусган ажиллах

 

АЖЛЫН БАЙР

-       Механик инженер

-       Эдийн засагч

-       Зохион бүтээгч

-       Тээвэр зохион байгуулагч

-       Ерөнхий инженер, санхүүч

 

ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛ

Инженер-эдийн засгийн хөтөлбөрөөр суралцан төгсөгч нь Инженер эсвэл Эдийн засгийн чиглэлээр магистрантурт үргэлжлүүлэн суралцах боломжтой.

Шинэ мэдээ