Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Банкны менежмент

Нийтэлсэн: 2018-11-06 13:50:31 Үзсэн: 60

 

Хөтөлбөрийн нэр :    Банк

Мэргэжлийн нэр :     Банкны менежмент

Индекс:                       041203                                     

Элсэгчийн боловсролын түвшин:      Бүрэн  дунд                                        

Суралцах хэлбэр:                                   Өдөр

Суралцах жил:                                       4 жил

 

Хөтөлбөрийн Зорилго:

Үндэсний болон олон улсын дээд боловсролын стандарт, ажил олгогчдын шалгуур шаардлагыг хангасан банкны менежментээр  мэргэшсэн,    хөрвөх чадвартай, өндөр ёс зүйтэй бизнесийн удирдлагын чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
 

МЭРГЭЖЛИЙН СУУРЬ ХИЧЭЭЛҮҮД

  • Бизнесийн харилцаа, ёс зүй
  • Нягтлан бодох бүртгэлийн үндэс
  • Санхүүгийн үндэс
  • Статистикийн үндэс /Бизнес статистик/
  • Санхүүгийн удирдлага I
  • Санхүүгийн бүртгэл I
  • Эконометрикс
  • Менежментийн үндэс
  • Маркетингийнүндэс

 

МЭРГЭШҮҮЛЭХ ХИЧЭЭЛҮҮД

  • Банкны менежмент
  • Банкны НББ
  • Банкны эрсдэлийн менежмент
  • Банкны аудит
  • Банкны хяналт, шалгалт
  • Хөрөнгийн үнэлгээний арга зүй
  • Хөрөнгө оруулалтын менежмент
  • Санхүүгийн эконометрикс
  • Олон улсын санхүүгийн менежмент
  • Зээлийн бодлого, шинжилгээ
  • Санхүүгийн удирдлага II
  • Санхүүгийн бүртгэл II

 

ХӨТӨЛБӨРӨӨР ОЛГОХ МЭДЛЭГ

  • Бакалаврын зэрэгтэй мэргэжилтний мэдвэл зохих хүмүүнлэг, нийгмийн ухаан, гадаад хэл, математик компьютерийн суурь мэдлэг эзэмших
  • Санхүүгийн зах зээл дээр байгууллагаа хэрхэн төлөөлөн ажиллах, компанийн засаглалд үнэлгээ өгөх болон байгууллагын санхүүд хяналт, шалгалт хийх арга зүй
  • Теллер, банкны няглан бодогч, зээлийн эдийн засагч зэрэг банкны мэргэжлийг эзэмшихэд шаардагдах санхүүгийн үндэс, эрсдэлийн шинжилгээ, менежментийн мэдлэг
  • Банкны НББ, банкны удирдлага, эрсдэлийн удирдлага, зээлийн бодлого, шинжилгээ, хөрөнгийн үнэлгээ, банкны аудит, хөрөнгө оруулалт, олон улсын санхүүгийн удирдлагын талаар онол арга зүйн мэдлэг
  • Санхүүч болон банкир хүний мэргэжлийн болон бизнесийн ёс зүй

 

ХӨТӨЛБӨРӨӨР ЭЗЭМШИХ ЧАДВАР

  • Санхүү, удирдлага, татварын тайланг шалгаж хүлээн авах, тайлангийн үзүүлэлтүүдийн хэлбэлзлийн шалтгааныг шинжилж, дүгнэлт өгөх
  • Банк санхүүгийн мэдээллийн технологийг ашиглан өгөгдөл, тайлан боловсруулах, шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр тасралтгүй бие даан суралцах чадвар
  • Банкны нягтлан бодох бүртгэл хөтлөх,зээлийн судалгаа, шинжилгээ хийх
  • Байгууллагын санхүүгийн шинжилгээ хийж,   нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааны үр ашгийг тооцож, эрсдэлийг тодорхойлох, бууруулах арга замыг тогтоох
  • Санхүүжилтийн шийдвэр гаргах, байгууллагын санхүүгийн шинжилгээ хийх, нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааны үр ашгийг тооцох, эрсдэлийг тодорхойлох
  • Судалгааны үр дүнг тайлагнах, дотоод хяналтын үйл ажиллагаа явуулах
  • Орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан өгөгдөл, тайлан боловсруулах, шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр тасралтгүй бие даан суралцах чадвар
  • Багаар ажиллах, ёс зүйн зарчмуудыг мөрддөг, хамт олны  шийдвэрийг хүндэтгэх, удирдах болон удирдуулах чадварт төлөвшүүлэх


АЖЛЫН БАЙР

  • Банкны теллер
  • Нягтлан бодогч
  • Аудитор, хянан шалгагч
  • Санхүүгийн байгууллагын эрсдэлийн шинжээч
  • Хөрөнгө зохицуулалтын менежер
  • Зээлийн эдийн засагч
  • Хөрөнгийн үнэлгээний менежер, брокер
  • Банкны бусад удирдах албан тушаалууд

 

ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛ

Энэхүү бакалаврын хөтөлбөрөөр суралцснаар Мандах Их Сургууль болон Швейцари улсын “Open University Switzerland Economics and Technology” сургуулийн хамтарсан ХОС ДИПЛОМ олгох хөтөлбөрт тавигдах шаардлагыг хангасанаар хамрагдах боломжтой юм.

Шинэ мэдээ