Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


САНХҮҮГИЙН МЕНЕЖМЕНТИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР

Нийтэлсэн: 2018-03-21 12:04:52 Үзсэн: 1084

САНХҮҮГИЙН МЕНЕЖМЕНТИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР

 

Мандах Их Сургуулийн Эрхэм зорилго:

Үндэсний болон олон улсын стандартад нийцсэн боловсролын чанартай үйлчилгээ үзүүлж, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ.

 

Хөтөлбөрийн нэр :    Санхүү

Мэргэжлийн нэр :     Санхүүгийн менежмент

Индекс:                       041201                                     

Элсэгчийн боловсролын түвшин:      Бүрэн  дунд                                        

Суралцах хэлбэр:                                   Өдөр

Суралцах жил:                                       4 жил

 

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:

Үндэсний болон олон улсын дээд боловсролын стандарт, ажил олгогчдын шалгуур шаардлагыг хангасан санхүүгийн менежментээр  мэргэшсэн    хөрвөх чадвартай, өндөр ёс зүйтэй бизнесийн удирдлагын чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
 

МЭРГЭЖЛИЙН СУУРЬ ХИЧЭЭЛҮҮД

  • Бизнесийн харилцаа, ёс зүй
  • Нягтлан бодох бүртгэлийн үндэс
  • Санхүүгийн үндэс
  • Статистикийн үндэс /Бизнес статистик/
  • Санхүүгийн удирдлага I
  • Санхүүгийн бүртгэл I
  • Эконометрикс
  • Менежментийн үндэс
  • Маркетингийн үндэс

МЭРГЭШҮҮЛЭХ ХИЧЭЭЛҮҮД

  • Санхүүгийн эконометрикс
  • Санхүүгийн эрсдэлийн менежмент
  • Санхүүгийн хяналт, шалгалт
  • Санхүүгийн шинжилгээ, төлөвлөгөө
  • Олон улсын санхүүгийн менежмент
  • Санхүүгийн удирдлага II
  • Санхүүгийн бүртгэл II
  • Зээлийн бодлого, шинжилгээ
  • Хөрөнгийн үнэлгээний арга зүй
  • Хөрөнгө оруулалтын менежмент

ХӨТӨЛБӨРӨӨР ОЛГОХ МЭДЛЭГ

  • Бакалаврын зэрэгтэй мэргэжилтний мэдвэл зохих хүмүүнлэг, нийгмийн ухаан, гадаад хэл, математик компьютерийн суурь мэдлэг эзэмших
  • Санхүүгийн зах зээл дээр байгууллагаа хэрхэн төлөөлөн ажиллах, компанийн засаглалд үнэлгээ өгөх болон байгууллагын санхүүд хяналт, шалгалт хийх арга зүй
  • Санхүүгийн мэргэжлийг эзэмшихэд шаардагдах санхүүгийн үндэс, эрсдэлийн шинжилгээ, менежментийн мэдлэг
  • Санхүүгийн байгууллагын удирдлага, эрсдэлийн удирдлага, зээлийн бодлого, шинжилгээ, хөрөнгийн үнэлгээ, санхүүгийн аудит, хөрөнгө оруулалтын талаарх мэдлэг
  • Санхүүч болон банкир хүний мэргэжлийн болон бизнесийн ёс зүйг эрхэмлэх


ХӨТӨЛБӨРӨӨР ЭЗЭМШИХ ЧАДВАР

  • Компанийн санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх, төсөв төлөвлөгөө зохиох, хөрөнгө оруулалтын төсөл боловсуулж шийдвэр гаргах, төслийн үр ашигт үнэлгээ өгөх, санхүүгийн арга хэрэгслүүдийн оновчтой хослолыг хангах
  • Санхүү, удирдлага, татварын тайланг шалгаж хүлээн авах, тайлангийн үзүүлэлтүүдийн хэлбэлзлийн шалтгааныг шинжилж, дүгнэлт өгөх
  • Санхүүгийн мэдээллийн технологийг ашиглан өгөгдөл, тайлан боловсруулах, шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр тасралтгүй бие даан суралцах чадвар
  • Нягтлан бодох бүртгэл хөтлөх,зээлийн судалгаа, шинжилгээ хийх
  • Хадгаламж зээлийн бодлого боловсруулж, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шийдвэр гаргах
  • Байгууллагын санхүүгийн шинжилгээ хийж,   нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааны үр ашгийг тооцож, эрсдэлийг тодорхойлох, бууруулах арга замыг тогтоох
  • Судалгааны үр дүнг тайлагнах, дотоод хяналтын үйл ажиллагаа явуулах
  • Санхүүгийн тайлан болон бусад мэдээлэлд тулгуурлан компанийн санхүү, компанийн өнгөрсөн, өнөө үеийн нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлага болон ашиг,  орлого олох боломжийг тооцоолох
  • Багаар ажиллах, ёс зүйн зарчмуудыг мөрддөг, хамт олны  шийдвэрийг хүндэтгэх, удирдах болон удирдуулах чадварт төлөвшүүлэх

АЖЛЫН БАЙР

  • Санхүүгийн менежер
  • Хөрөнгө оруулалтын менежер
  • Эдийн засагч
  • Санхүүгийн шинжээч
  • Хянан шалгагч
  • Хөрөнгийн үнэлгээний менежер, брокер
  • Санхүүгийн байгууллагын бусад удирдах албан тушаалууд

ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛ

Энэхүү бакалаврын хөтөлбөрөөр суралцснаар Мандах Их Сургууль болон Швейцари улсын “Open University Switzerland Economics and Technology” сургуулийн хамтарсан ХОС ДИПЛОМ олгох хөтөлбөрт тавигдах шаардлагыг хангасанаар хамрагдах боломжтой юм.

 

Шинэ мэдээ