Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Хөтөлбөрийн зорилго, зорилт

Нийтэлсэн: 2017-12-10 12:18:54 Үзсэн: 905

Хөтөлбөрийн зорилго:

  1. Нягтлан бодох бүртгэл, санхүү банкны үйл ажиллагааг зохион байгуулж удирдах, эдийн засаг, бизнес, санхүүгийн орчин үеийн хандлагуудад үндэслэн судалгаа шинжилгээ хийх, шийдвэр гаргалтанд зөвлөлгөө өгөх чадвартай судлаач бэлтгэнэ.
  2. Бизнесийн удирдлагын онол арга зүйн мэдлэгийг шинжлэх ухааны гүнзгий түвшинд эзэмшүүлж, бизнес, менежментийн асуудлыг онол, арга зүйд тулгуурлан судалгаа шинжилгээний ажил  хийх ур чадварыг бүрэн эзэмшүүлж нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах эрдэмтдийг бэлтгэнэ.

Хөтөлбөрийн зорилт:

Зорилт 1.    Зах зээлийн эрэлт хэрэгцээ, улс орны хөгжлийн хэтийн төлөвт нийцүүлэн, бүтээлч сэтгэлгээтэй, мэдээлэл харилцаа холбооны шинэ дэвшилд үнэлгээ, дүн шинжилгээ хийхэд зайлшгүй шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн, зах зээлд хүртэмжтэй өргөн хүрээний мэдлэг чадвартай судлаач эрдэмтэн бэлтгэнэ.

Зорилт 2.    Дэвшилтэт сургалт, судалгаа шинжилгээ, инновацид суурилсан үйлчилгээгээр дамжуулан, судлаачдад эзэмшсэн боловсролоо шинэчлэн дээшлүүлэх, шинэ бүтээгдэхүүн, шинэ зах зээл бий болгох чадвар олгох ахисан түвшний боловсрол эзэмшүүлнэ.

Зорилт 3.    Системтэй цогц мэдлэгийг олгох замаар нягтлан бодох бүртгэл, санхүү банк, менежментийн чиглэлээр бие даан судалгаа хийх, өөрийгөө хөгжүүлэх, эрдэм шинжилгээний стандартыг бүрэн эзэмшсэн, судалгааны ажлын шинэ санаа, түүний үр дүн нь үндэсний болон бүс нутгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц судлаачийг бэлтгэнэ.

Зорилт 4.    Бизнесийн удирдлагын үйл явц, хүчин зүйлс хоорондын хамаарлыг өндөр түвшинд загварчилж, эдийн засаг, бизнессийн аливаа асуудалд дүн шинжилгээ хийж, судалгааны үр дүнг үйлдвэрлэл болон үйлчилгээнд ашиглах түүний хэрэгжүүлэлтийг зохион байгуулах, удирдах болон асуудлыг зөв оновчтой шийдвэрлэх чадвартай мэргэжилтэн судлаачдыг бэлтгэнэ.

Шинэ мэдээ