Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН БАКАЛАВРЫН ОРОЙ, ЭЧНЭЭ ХӨТӨЛБӨР

Нийтэлсэн: 2018-03-21 12:23:39 Үзсэн: 229

Мандах Их Сургуулийн Эрхэм зорилго:

Үндэсний болон олон улсын стандартад нийцсэн боловсролын чанартай үйлчилгээ үзүүлж, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ.

 

Хөтөлбөрийн нэр :    Нягтлан бодох бүртгэл

Мэргэжлийн нэр :     Нягтлан бодох бүртгэл

Индекс:                       041101                                     

Элсэгчийн боловсролын түвшин:      Дээд                                       

Суралцах хэлбэр:                                Орой, эчнээ

Суралцах жил:                                     2.5 жил

 

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:

Үндэсний болон олон улсын дээд боловсролын стандарт, ажил олгогчдын шалгуур шаардлагыг хангасан, нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн, хөрвөх чадвартай, өндөр ёс зүйтэй нягтлан бодох бүртгэлийн бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

 

МЭРГЭЖЛИЙН СУУРЬ ХИЧЭЭЛҮҮД

  • Мэргэжлийн англи хэл
  • Экономиксийн үндэс
  • Статистикийн үндэс
  • Санхүүгийн үндэс
  • Санхүүгийн удирдлага
  • Бизнесийн эрх зүй
  • Нягтлан бодох бүртгэлийн үндэс
  • Санхүүгийн бүртгэл I
  • Санхүүгийн бүртгэл II
  • Бизнесийн бодлого, төлөвлөлт

МЭРГЭШҮҮЛЭХ ХИЧЭЭЛҮҮД

  • Санхүүгийн дунд шатны НББ I
  • Санхүүгийн дунд шатны НББ II
  • Санхүүгийн дээд шатны НББ
  • Өртгийн бүртгэл I
  • Өртгийн бүртгэл II
  • НББ-ийн мэдээллийн систем
  • Аудит
  • СТОУС
  • Өртгийн удирдлага
  • Татварын бүртгэл
  • Санхүүгийн шинжилгээ 

ХӨТӨЛБӨРӨӨР ОЛГОХ МЭДЛЭГ

  • Нягтлан бодох бүртгэл, НББ-ийн бодлого зохицуулалт, мэдээлэл боловсруулах технологи ажиллагаа
  • Санхүүгийн бүртгэл, нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандарт, санхүүгийн тайлан бэлтгэх, гүйцэтгэлийг шинжлэх арга зүй
  • Зардлын бүртгэл, зардлыг төлөвлөх, гүйцэтгэлийг хянаж бүртгэх, хуваарилах хэлбэлзэлд шинжилгээ дүгнэлт өгөх
  • Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны болон санхүүгийн удирдлага, оновчтой шийдэл, түүний үндэслэл, удирдлагын бүртгэлийн үндсэн асуудлууд
  • Санхүүгийн тайлангийн аудитын арга зүй, олон улсын стандарт
  • Бизнесийн нэгдсэн тайлан болон засгийн газар, төрийн бус байгууллагуудын бүртгэл, тайлагналын онол
  • Татвар, даатгал, нийгмийн даатгалын төлбөр тооцоо, тайлагналын тогтолцоо
  • Нягтлан бодох бүртгэлийн ажилтны мэргэжлийн ёс зүй

 

ХӨТӨЛБӨРӨӨР ЭЗЭМШИХ ЧАДВАР, ДАДАЛ

  • Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем, түүний бодлого, технологийг тухай байгууллагын онцлогт нийцүүлэн боловсруулж, мөрдүүлэх
  • Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, жижиг дунд аж ахуйн нэгж болон корпорацийн санхүүгийн тайланг СТОУС-д нийцүүлэн бэлтгэх
  • Байгууллагын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны явц, үр дүнд шинжилгээ хийж, өнөөгийн болон хэтийн төлөв байдлыг тодорхойлон санал, зөвлөмж боловсруулах
  • Санхүү, банк, татварын болон бусад харилцагч байгууллага хүмүүстэй тооцоо нийлж, үлдэгдлийг баталгаажуулах
  • Үйлдвэрлэлийн зардал, өртгийн тооцоо, удирдлагын бүртгэлийн шаардлагатай судалгаа, дүгнэлт мэдээ, тайлан гаргах
  • Санхүү, удирдлага, татварын тайланг шалгаж хүлээн авах, тайлангийн үзүүлэлтүүдийн хэлбэлзлийн шалтгааныг шинжилж, дүгнэлт өгөх

 

АЖЛЫН БАЙР

  • Санхүүгийн хэлтэс (алба)-ийн дарга
  • Ерөнхий нягтлан бодогч (санхүүч)
  • Ахлах нягтлан бодогч
  • Тооцооны нягтлан бодогч
  • Татварын байцаагч
  • Аудиторын туслах
  • Банкны ажилтан
  • Статистикч
  • Бусад санхүү, бүртгэлийн албан тушаал

 

 

Шинэ мэдээ