Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Он цагийн хэлхээс

Нийтэлсэн: 2017-08-23 15:28:42 Үзсэн: 710

1992 он

  • Анх үүсгэн  байгуулагч Бүдхүүгийн Сандагсүрэнгийн өргөдөлөөр нягтлан бодох бүртгэлийн “Түрүү” хувийн дээд сургууль байгуулахыг Монгол Улсын Боловсролын сайдын зөвлөлөөс зөвшөөрөв.

1993 он

  • Нягтлан бодох бүртгэлийн “Мандах-С” дээд сургууль гэж нэрлэгдэх болов.

1994 он

  •  Монголын хувийн их дээд сургуулиудын холбоо байгуулахад оролцож, удирдах зөвлөлд сонгогдов.

1995 он

  • Тус сургууль  улсын тэргүүний нягтлан бодогч багшийг шалгаруулж шагналыг ивээн тэтгэж байх шийдвэр гаргав. Анхны шагналыг МУИС-ийн БМТ-ийн багш Л. Дамбадорж хүртэв.

1996 он

  • “Мандах Бүртгэл Дээд Сургууль" гэж нэрлэгдэх болов.
  • I,II курсын оюутнуудын дунд Англи хэлний олимпиадыг жил бүр зохиож байхаар шийдвэрлэв.
  • Анхны төгсөлтөө хийж 41 оюутан төгсөв.
  • Дээд боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн хурлаас тус сургуулийг магадлан итгэмжлэснийг гэрчилж гэрчилгээ олгов.

1997 он

  • Сургууль байгуулагдсаны 5 жилийн ой тэмдэглэв. 

1998 он

  • Монголын Их Дээд Сургуулиудын Нягтлан Бодох Бүртгэлийн анхдугаар Олимпиадад тэргүүн байр эзлэв.
  • Сургууль өөрийн хичээлийн байртай болов.

1999 он

  • Тус сургуулийн СҮЛД дууг оюутан Д. Нармандах бичиж, аяыг УГЗ Ж. Баттөмөр зохиов.

2000 он  

  • “Нийслэлийн Хэрэглэгчдийн Найдвартай  Түнш” байгууллага болов.
  • Дундговь аймагт салбар сургуулиа нээв.

2001 он

  • Монголын их, дээд сургуулиудын Нягтлан бодох бүртгэлийн дөрөвдүгээр Олимпиадад тэргүүн байр эзлэв.
  •  Магистрын анхны төгсөлт болж 9 хүн төгсөв. Монголын  оюутны их наадамд жүжигчилсэн  тоглолт тэргүүн байр эзлэв.
  • Монголын их дээд сургуулиудын консорциумд гишүүнээр элсэв.

2002 он

  • Монголын их, дээд сургуулиудын Нягтлан Бодох Бүртгэлийн тавдугаар олимпиадад тэргүүн байр эзлэв.

2003 он

  • МУ-ын Ерөнхийлөгч Нацагийн Багабанди тус сургууль дээр хүрэлцэн ирж ажил, төрөлтэй танилцав.
  •  “Тэргүүний татвар төлөгч байгууллага” гэрчилгээ хүртэв.
  • “Хэрэглэгчийг Хаанд өргөмжилсөн хамт олон” өргөмжлөл хүртэв.

2004 он

  • Төрийн бус байгууллагуудын явуулсан санал асуулгаар 2004 оны ТОП-10 сургуулийн 5-рт бичигдэв.
  • Тус сургууль Зүүн Хойд Азийн Их Дээд Сургуулиудын Захирлуудын Зөвлөлд (NAFUP) элсч, Г.Нанжид Удирдах Зөвлөлийн гишүүнээр сонгогдов.
  •  “Тэргүүний татвар төлөгч байгууллага” гэрчилгээ хүртэв.

2005 он

  • Хоёр дахь шатны “Магадлан итгэмжлэгдсэн сургууль” гэрчилгээ авав.
  • Азийн хөгжлийн банкны  төслийн сургалтын тендерт шалгарч УБ хот, 21 аймагт СТОУС, УСНББОУС-аар сургалт явуулж, хот хөдөөгийн 2000 гаруй нягтлан бодогчдыг хамруулав.

   2006 он

  • Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр Хөтөлбөрийн Магадлан итгэмжлэлийн шалгуурыг хангаж, итгэмжлэгдэв.
  • Монголын Маркетингийн холбооноос Зах зээлд манлайлагч байгууллага цом,, өргөмжлөлөөр шагнагдав.
  • Хөдөө орон нутгийн их дээд сургуулиудын дунд зохиогдсон “Нягтлан бодох бүртгэлийн олимпиад”-ад Дундговь дахь салбар сургуулийн бага амжилттай оролцож  тэргүүн байр эзлэв.
  • Нийгмийн даатгалын ерөнхий газраас  “Улсын тэргүүний шимтгэл төлөгч” хүндэт өргөмжлөл хүртээв.
  • Боловсролын хөгжлийн хүрээлэнгээс шалгаруулсан жагсаалтаар TOP-10-д бичигдэв.
  • Нягтлан бодох бүртгэл /англи хэлээр гүнзгийрсэн/, Нягтлан бодох бүртгэл /мэдээллийн системээр гүнзгийрсэн/, Программ хангамж, Мэдээллийн систем мэргэжлээр анхны элсэлт авав.

2007 он

  •  Бизнес хөгжлийн гарц холбоо, Нийгмийн судалгаа шинжилгээний “Хөх харчу” төвөөс "ОНЫ ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ" цол, өргөмжлөл хүртээв.
  • 200 оюутны багтаамжтай оюутны байр ашиглалтанд оруулсан.
  •  Дээд Боловсролын Менежментийн Хүрээлэнгээс шалгаруулсан шилдэг менежменттэй ТОП-6 сургуулийн нэгээр шалгарав.

2008 он

  • ТОП-5 сургуулийн тоонд шалгарав.

2010 он

  • "Шилдэг их, дээд сургууль"- иар шалгарсан тул Монголын хувийн Их Дээд сургуулиудын Холбооноос хүндэт өргөмжлөл хүртэв.
  • Дархан-Уул аймаг дахь салбар сургууль Дархан-Уул аймгийн "Шилдэг менежменттэй сургууль" -аар шалгарсан.
  • 14 дэх төгсөлтийн баяраа Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд хийв.
  • Дархан дахь салбар сургууль 3 дахь төгсөлтөө хийв.

2011 он

  • Нягтлан бодох бүртгэл хөтөлбөрийн 2 дахь шатны магадлан итгэмжлэлийн үнэлгээгээр 93% оноо авч магадлагдав.
  • Мандах Бүртгэл дээд сургууль СХД-ийн “Шилдэг сургууль”-аар шалгарч сургуулийн тухай С1 телевизээр нэвтрүүлэг явуулав.

 2012 он

  • НББ-ийн 15-р олимпиадад тус сургуулийн оюутнууд амжилттай оролцсон ТОП-10-ын эхний 5 байрт шалгарч багийн дүнгээр Алтан медаль хүртэн үнэмлэхүй амжилтыг тогтоов
  • Мандах Бүртгэл дээд сургуулийн төгсөгчдийн холбооноос сургуулийн 20 жилийн ойг угтан нийт төгсөгчдийн чуулга уулзалтыг хийж үе үеийн төгсөгчид оролцов.
  • Сургуулийн 20 жилийн ойд зориулсан Олон Улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж эрдэмтэд эдийн засаг, дээд боловсролын талаар илтгэлүүд хэлэлцүүлэв.
  • БНСУ-ын КООКМИН их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

 2013 он

  • Японы "TOHOKU" их сургуулийн профессорууд манай сургуультай танилцаж, хамтын ажиллагааны талаар яриа, хэлэлцээ хийлээ.

2014 он

  • ACBSP-ийн 2014 оны 06 сарын 27 - 30-нд Чикаго хотноо болсон ээлжит хурлын үеэр тус сургуулийг магадласан тухайгаа албан ёсоор зарлалаа.
  • Олон улсын магадлан итгэмжлэх байгууллага ACBSP-ийн магадлан итгэмжлэлийн батламжийг 2014 оны 08 сарын 29-ны өдөр БШУ-ны сайд Л.Гантөмөр албан ёсоор гардууллаа.Ийнхүү Манай сургууль олон улсад магадлан итгэмжлэгдсэн монголын хувийн их дээд сургуулиудын анхдагч боллоо.

2015 он

  • Хувийн их дээд сургуулиудын холбоо, Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын Боловсрол, соёлын хяналтын хэлтэсээс манай сургуулийг  2015 оны “ Чанарын баталгаажуулалттай сургууль”-иар өргөмжиллөө.

2016 он

  • Голомт банкны нэрэмжит “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал” 2 үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд Мандах бүртгэл ДС-ийн Нягтлан Бодох Бүртгэл, англи хэл хөтөлбөрийн 4-р курсын оюутан Г.Өсөхбаяр “Зүүн өмнөд Азийн глобал системийн эрсдэлийг судлах нь” сэдвээр тэргүүн байр эзлэж Шилдгийн шилдэгээр тодорлоо.
  • Гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Энэтхэгийн “Азийн бизнес менежментийн сургууль”-тай сургалт, эрдэм шинжилгээ, багш оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

2017 он

  • Мандах Бүртгэл дээд сургуулийг “Их Сургууль”-ийн ангилалд хамруулах тухай БСШУСЯамны сайдын тушаал гарч 2017 оны 8 сарын 1-ээс “Мандах Их Сургууль” боллоо.
  • Олон улсын чанарын удирдлагын стандарт ISO9001:2015-ыг тус сургууль дээр амжилттай хэрэгжүүлж, 2017 оны 12-р сард баталгаажуулалтын сертификат гардан авч, Монгол улсын их, дээд сургуулиудаас ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлсэн анхны их сургууль боллоо.
  • Сургуулийн үүсгэн байгуулагч Б.Сандагсүрэнгийн нэрэмжит Статистикийн улсын олимпиадыг санаачлан, амжилттай зохион байгууллаа. Олимпиадад 8 их, дээд сургуулийн 55 багийн 165 оюутан оролцсон бөгөөд энэхүү олимпиадыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах шийдвэрийг оролцогч сургуулиудын эрдэмтэн, багш нар дэмжиж буйгаа илэрхийлсэн нь энэхүү олимпиадын ач холбогдлыг үнэлсэн үнэлгээ байллаа.
  •  “Мандах -2017Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа. Тус хуралд ОХУ, Тайланд, Япон, БНСУ болон дотоодын их дээд сургуулиудын эрдэмтэн, профессорууд илтгэл хэлэлцүүлсэн. Энэхүү хурлыг 2 жил тутам хийж байгаа бөгөөд оролцогч сургууль, багш, гадны төлөөлөгчдийн тоо жилээс жилд өсч байна.
  • ИБУИНВУ-ын Oxford  хотноо Европын Бизнесийн ассемблейгээс 12 сарын 19-20-ны хооронд зохион байгуулсан “The Socrates Award Ceremony” ёслолын арга хэмжээ болж энэхүү байгууллагаас тус сургуулийг бүс нутгийн “Оны шилдэг байгууллага”-аар шалгаруулж, өргөмжлөл, цом гардан авлаа.
  • Энэ онд сургуулийн хэмжээнд 84 оюутан сурлагын амжилт болон бусад  тэтгэлэгт хөтөлбөрийн болзлыг хангаж, сургалтын төлбөрийн 20-70 хувийн  тэтгэлэгт хамрагдлаа.

     2018 он

  • БСШУС-ын сайдын 2018 оны 02 сарын 26-ны өдрийн А/078 тоот тушаалаар “Мандах бүртгэл” их сургууль гэсэн нэрээ “Мандах” Их Сургууль болгон өөрчлөв.
  • Мандах Их Сургууль үндэсний хэмжээнд гурав дах удаагаа магадлан итгэмжлэгдэв.
  • Мэдээллийн технологийн тэнхимийг Мандах их сургуулийн бүрэлдэхүүний “Мэдээлэл технологийн” сургууль  болгон өргөтгөв.Төв сургууль болон бүрэлдэхүүний Мэдээлэл технологийн сургуулиуд орчин үеийн стандарт, шаардлага хангасан хичээлийн танхимууд, оффис, спорт заал, номын сан, зоогийн газар бүхий цогцолборыг хотын төвд барьж ашиглалтанд оруулав.
  • Дэлхийн бизнесийн нэгдсэн холбооноос “2018 ОНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-аар өргөмжлөгдөв.
  • АНУ-ын Вирженагийн их сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
  • Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрийг МИҮЗ-өөс магадлан итгэмжлэв.
  • Докторын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв.
  • “Инженер эдийн засаг”-ийн өдрийн хөтөлбөр шинээр нээв.
  • Захирал Г.Нанжид ИБУИНВУ-ын Оксфордод төвтэй Европын Бизнесийн Ассемблейн Эрдмийн Зөвлөлөөс “Хүндэт профессор”-оор өргөмжлөгдөв.
  • Тус сургуулийн номын сан Монголын номын сангийн  консорциумын “2018 оны Онцлох бүтээн байгуулалт“ шагнал хүртлээ.
  •  “МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ”-ийг НББ-Аудит хөтөлбөрийн 3-р дамжааны оюутан Г. Мөнхтүвшин, Дархан-Уул аймгийн салбар сургуулийн НББ-Аудит хөтөлбөрийн 4-р дамжааны оюутан Э.Ганзориг нар хүртлээ.
  • Нягтлан бодох бүртгэлийн улсын уламжлалт олимпиадад хүрэл медаль хүртэв.

 

Шинэ мэдээ