Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


2019-2020

Нийтэлсэн: 2019-10-15 10:40:25 Үзсэн: 132

Он сар өдөр

Ололт амжилтууд

2019.02.25

Бизнес, эдийн засгийн сургалтын байгууллагуудын консорциумийн гишүүн их, дээд сургуулиудын багш, ажилтнуудын дунд кохион байгуулсан спорт тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй баг Тэргүүн байр, гар бөмбөгийн төрөлд эмэгтэй баг Дэд байрт шалгарлаа.

2019.02.27

“Мандах эрдэм” сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдэн гарлаа.

Тус сэтгүүлд  эдийн засаг, хүмүүнлэг, боловсрол, инженер болон мэдээллийн технологийн чиглэлээр англи болон монгол хэл дээр бичигдсэн 11 эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэгдэж, олны хүртээл боллоо.

2019.02.27

Мандах Их Сургуулийн Оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Судалгааны баг бүрээс шалгаран ирсэн нийт 10 илтгэл хэлэлцүүлснээс:

Тэргүүн байранд

        “Татварын орлого болон эдийн засгийн зарим үзүүлэлтүүдийн урт хугацааны хамаарал”

         Илтгэгч:  Г. Мөнхтүвшин, С. Цэвээнжаргал  /НББ-Аудит III/

Удирдагч багш: С. Цолмон  /Доктор (Ph.D), дэд профессор/

Дэд байранд

        “Хөрөнгө оруулагчдын зан төлөвийн хүчин зүйлээр хувьцааны ханшийг таамаглах нь”

         Илтгэгч:  А. Наранхуяг  /НББ-Аудит III/

Удирдагч багш: С. Цолмон /Доктор (Ph.D), дэд профессор/

 Гутгаар байранд

         “Монголын хөрөнгийн бирж болон Америкийн хөрөнгийн бирж дээрх хувьцааны техник шинжилгээ болон ханшийн таамаглал”

          Илтгэгч:   А. Энхтөр, А. Должинсүрэн  /НББ-Татвар III/

Удирдагч багш: С. Цолмон /Доктор (Ph.D), дэд профессор/

Тусгай байранд

         “Ажлын капиталын удирдлага ба компанийн ашиг хоорондын хамаарал”

          Илтгэгч: Ж. Нарангэрэл /НББ-Aудит IV/

 Удирдагч багш: А.Наранцэцэг  /Доктор (Ph.D)/

         “DuPont аргыг ашиглан ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын санхүүгийн байдлыг үнэлэн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах нь”

          Илтгэгч: Д. Халиунаа /НББ-Aудит IV/

Удирдагч багш: А. Наранцэцэг /Доктор (Ph.D)/

2019.02.28

Мандах Их Сургуулийн Багш нарын эрдэм шинжилгээний хуралд  4–н судалгааны багаас шалгарсан 10 илтгэлийг хэлэлцүүллээ.

     I. Эдийн засаг, бизнесийн судалгааны баг

       “Төв аймгийн эдийн засгийн төрөлжилт”

          Илтгэгч:   Л. Дансранбавуу /Багш/, Ж. Гантулга /Багш/

         “Улсын төсөв дэхь татварын төвлөрөл”

          Илтгэгч:  С. Цолмон  /Доктор (Ph.D), дэд профессор/, Г. Уянга  /Багш/

         Хэрэглэгчийн үнэ цэнд үндэслэн орон сууцны үнийг оновчтой тодорхойлох нь”

          Илтгэгч:  С. Цолмон  /Доктор (Ph.D), дэд профессор /,  Б.Сайнжаргал /Багш/

    II. Бүртгэл, санхүүгийн судалгааны  баг

         “50% - иас дээш хувьцаа эзэмшигч болон хөрөнгийн өгөөжийн хамаарлын судалгаа”

           Илтгэгч:  А. Наранцэцэг /Доктор (Ph.D)/,  Ц.Одгарав /Багш /

          “Дулааны цахилгаан станцын өртөг тооцох арга зүйг боловсронгуй болгох нь

            /ДЦС-4 ТӨХК-ИЙН жишээн дээр/”

           Илтгэгч:  Х. Нямбаяр /Дэд профессор/, Б. Бадрал /Ахлах багш/, Ц. Номин  /Багш/

           Цахим төлбөрийн баримтын хэрэгжилт ААН байгууллагын орлогод нөлөөлсөн байдал”

           Илтгэгч: М .Энхсүрэн /Ахлах багш/,  Б. Баатарцогт /Багш/

    III. Хүмүүнлэг, боловсрол судлалын судалгааны  баг

          “Оюутны бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх зарим асуудалд”

             Илтгэгч: Т. Сумъяа /Дэд профессор /, Э. Оюун-Эрдэнэ /Ахлах багш/

          “Оюутан өөрийн  дотоод  ур  чадварыг  үнэлэх байдалд  хийсэн судалгаа ”

            Илтгэгч:  Ж. Төгсөө /Ахлах багш/

            “Хөнгөн уншлагын аргыг Xreading.com цахим номын санг ашиглан хэрэгжүүлсэн байдал”

            Илтгэгч:  Ш. Нандинцэцэг /Багш/,   Н. Ариунаа /Багш/

     IV. Суурь шинжлэх ухаан, инженерчлэлийн судалгааны баг

          “Математикийн хичээлийн дүнг оюуны хөгжлийн түвшинтэй харьцуулсан судалгаа”

            Илтгэгч: Н. Далайсайхан /Ахлах багш/, С. Анхбаяр /Багш/

 

2019.03.22.

НББ-ийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын II-IV курсын оюутнуудын дунд “Мэргэжлийн англи хэлний олимпиад”-ыг ГХТ-с амжилттай зохион байгууллаа.

2019.03.29.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор “Санхүү банкны эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган”-ыг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Төрийн ордны их танхимд зохион байгуулагдаж,Мандах их сургуулийн захирал Г.Нанжид, захирлын ажлын албаны дарга С.Энхтуяа, нягтлан бодогч Б.Болор-Эрдэнэ, багш А.Наранцэцэг, С.Мөнхцэцэг, Т.Золбоо, III дамжааны оюутан М.Батчимэг, А.Анударь нар оролцлоо.  

2019.03.29

Мандах их сургуулийн Гадаад хэлний тэнхимээс “Их дээд сургуулийн мэргэжлийн англи хэлний сургалтын хөгжил” сэдэвт онол, арга зүйн семинарыг 3 дах жилдээ амжилттай зохион байгууллаа. Уг семинарт МУИС, МУБИС, ХУИС, СЭЗИС, Мандах ИС, ОУ-ын Улаанбаатар ИС, Ач ИС, Улаанбаатар Эрдэм ИС, ОУЭЗБДС, Монгол, Солонгосын политехник коллеж зэрэг улсын болон хувийн хэвшлийн 10 их, дээд сургууль, коллежийн төлөөлөл эрдэмтэн судлаач, профессор багш нар оролцлоо.

2019.04.03.

Мандах Их Сургууль болон "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, ШУТИС-ийн харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

2019.04.04

Монгол улсын их дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн  “Оюутны лиг 2018-2019” тэмцээнд  Мандах Их Сургуулийн баг Оюутны лигийн 2-р дивизионы аварга багаар шалгарч, НББАХ-4 дамжааны оюутан Т. Санчир "MVP" шагналын эзэн боллоо.

2019.04.06

Мандах Их Сургуулийн нэрэмжит Математик, Англи хэлний олимпиадыг  Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд амжилттай зохион байгууллаа.

2019.04.07

Мандах Их Сургуулийн Оюутны зөвлөлийн нэрэмжит Спортын тэмцээн амжилттай боллоо.

Сагсан бөмбөгийн төрөлд:
Эрэгтэй баг:
I байрт- Санхүү банк-2
II байрт- Санхүү менежмент-1
III байрт- МИС- багш нар

Шилдэг тоглогч: Амарсанаа /Санхүү банк-2/

Эмэгтэй баг
I байрт- НББ-Статистик-2
II байрт- НББ-Татвар-1
III байрт- НББ- Татвар-2

Шилдэг тоглогч: Мөнх-Уянга /НББ-Стастистик-1/

Гар бөмбөгийн төрөлд:
Эрэгтэй:
I байрт: НББ-Татвар
II байрт: НББ-Мэдээллийн систем
III байрт: НББ-Аудит

Шилдэг тоглогч: Мөнх-Оргил /НББ-Татвар/

Эмэгтэй:
I байрт: НББ-Аудит
II байрт: Санхүү банк
III байрт: НББ-Мэдээллийн систем 

Шилдэг тоглогч: Оюунтунгалаг /НББ-Аудит/

 

2019.04.14.

Мандах Их Сургуулийг Үүсгэн байгуулагч Б.Сандагсүрэнгийн нэрэмжит Статистикийн улсын III олимпиад амжилттай зохион байгуулагдлаа. Олимпиадын дэмжигч байгууллагаар Үндэсний Статистикийн Хороо хамтран ажиллаж, Мандах ИС, МУИС, СЭЗИС, ШУТИС-БУХС, ХААИС-ЭЗБС, ХУИС, ИЗОУИС, ОУЭЗБДС, МҮИС, ЭЗҮДС зэрэг 10 их, дээд сургуулийн 95 оюутан оролцож мэдлэг, чадвараа сорилоо.

 


Сургууль

Оноо

Байр

1

МУИС

624

I

2

ШУТИС-БУХС

595

II

3

МАНДАХ ИХ СУРГУУЛЬ

578

III

 

 

2019.04.15

МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Гадаад хэлний төвөөс Монгол улсын их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Орчуулах авъяас” англи хэлний орчуулгын уламжлалт уралдаанд тус сургуулийн Нягтлан бодох бүртгэл-Англи хэл хөтөлбөрийн оюутан Ганболд овогтой Энх-Од амжилттай оролцож Дэд байр эзэллээ.

2019.04.19

НББ-ын улсын XXII олимпиадад багийн дүнгээр Мандах Их Сургууль 1-р байр, Олимпиадын аварга оюутнаар Мандах Их Сургуулийн НББ-Банкны 3-р дамжааны оюутан О.Сарангуа, 2-р байранд НББ-Аудит 3-р дамжааны оюутан Б.Нямтуяа, шагналт 5-р байранд НББ-Аудит 3-р дамжааны оюутан Г.Мөнхтүвшин, Багаа амжилттай удирдаж тэргүүн байр эзэлсэн шилдэг багшаар Мандах Их Сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш Г.Золбоо нар тодорлоо.  Мөн Мандах Их Сургуулийн Дархан салбар сургуулийн оюутан А.Шижирбаатар, Б.Анхзаяа нар “Тор-10”-ын 5, 7-р байранд шалгарч багийн дүнгээрээ 5-р байр эзэллээ.

2019.04.25.

Ж.Питер Морроугийн нэрэмжит “ХААН Банкны олимпиад” –ын  ганцаарчилсан төрөлд НББ-Банкны 4-р дамжааны оюутан Б.Буянжаргал 3-р байранд, тус дамжааны оюутан Х.Ариунаа 4-р байранд тус тус шалгарч батламж, мөнгөн шагналаас гадна ХААН Банкинд ажиллах ажлын байрны урилга гардан авлаа.

2019.04.30.

“Эрдмийн шувуу” цомын төлөөх Оюутны эрдэм шинжилгээний XVII бага хурал 2 үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдаж, тус сургуулийн оюутнууд 4,8,9,10-р байрт шалгарлаа.

2019.05.02

Перегрин Академик Сервис, Манлайллын “Шонхор” академи  хамтран “Bloomberg B-School Connection Educational Resource Center”-ийн бичил кейс судалгаанд суурилсан уралдаант тэмцээнийг B-School Connection олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч сургуулиудын хооронд хоёр дахь удаагаа зохион байгуулж, Монгол хэл дээрх илтгэлийн тэмцээнд Судлаач 1 баг 2-р байрт,Англи  хэл дээрх илтгэлийн тэмцээнд Судлаач 2 баг 2-р байрт тус тус шалгарлаа.

2019.05.06

Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартыг Мандах Их Сургуульд нэвтрүүлсэн туршлагаа хуваалцах уулзалтыг  Мандах Их Сургууль  санаачлан, Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлийн /БМИҮЗ/ дэмжлэгтэйгээр  зохион байгуулж, 28 их дээд сургуулийн чанарын баталгаажуулалт болон хяналт шинжилгээ-үнэлгээ хариуцсан  40 гаруй мэргэжилтнүүд  оролцож,  чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартын талаарх ойлголт,  мэдлэгийг олж авсны зэрэгцээ  олон улсын стандартыг нэвтрүүлэхэд шаардагдах бэлтгэл  ажил, хэрэгжүүлэх үйл явц,  ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.

2019.05.07

Мандах Их Сургуулиас  Ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагчдын дунд “МИНИЙ СОНГОЛТ-ИРЭЭДҮЙН МАНЛАЙЛАГЧ” сэдэвт эссе бичлэгийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.

2019.05.08

Мандах Их Сургуулийн үүсгэн байгуулагдсны 27 жилийн ой, 24 дахь удаагийн төгсөлтийн хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо.

2019.05.27

Дөрөв дэхь удаагийн Олон улсын эрдэм шинжилгээний МАНДАХ-2019 хурлыг Корпорэйт зочид буудлын Улаанбаатар их танхимд 2019 оны 5-р сарын 24-нд амжилттай зохион байгуулалаа.

Тус хуралд ОХУ-ын Буриадын их сургууль, АНУ-ын Мичиганы их сургууль болон Auburn-ийн их сургууль, Хорват улсын Загребийн их сургууль болон North University, БНСУ-ын Handong Global University, Унгар улсын Debrecen University болон Сангийн яам, Үндэсний статистикийн хороо, Татварын ерөнхий газар болон МУИС, МУБИС, СЭЗИС, ХУИС зэрэг дотоодын  томоохон их сургуулиуд, төрийн ба төрийн бус байгууллагын эрдэмтэн багш, судлаач нар оролцлоо.

2019.05.29

 Голомт банктай хамтран ажиллах тухай гэрээ байгуулав.

2019.06.05

“Эерэг хандлага, хөгжил-2019” аянд идэвх санаачилга, үр дүнтэй дэмжиж ажилласан тул Мандах Их Сургуулийн хамт олонд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Талархал” гардууллаа.

2019.06.019

Мандах Их Сургууль болон Швейцарын Холбооны Улсын Эдийн засаг, Технологийн их сургуулийн хос диплом олгох хөтөлбөрийн  анхны төгсөлтийн ёслолын ажиллагаа болов.

2016.07.04

Нягтлан бодох бүртгэлийн бакалаврын хөтөлбөрийн 3 дахь удаагийн  магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авлаа. БМИҮЗ-с анхны Шилдэг хөтөлбөр хэмээн онцоллоо.

2019.09.02

ОХУ-ын Тува улсын Кызыл хотын Хэлний сургалтын “Эрдэм” төвтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.

2019.09.02

201-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа болж, "Шинэ элсэгчдийг дэмжих тэтгэлэг"-ийн болзлыг хангасан оюутнууд болон "Сурлагын амжилтаар олгох тэтгэлэг"-ийн болзлыг хангасан оюутнуудад 2019-2020 оны хичээлийн жилийн I улиралд сургалтын төлбөрийн 10-50%-ийн  Хөнгөлттэй суралцах эрхийн бичгийг гардууллаа.

Үүнд:

Өндөр оноотой шинэ элсэгчид олгох тэтгэлэгийг: Н.Уянга/ НББ-татвар/, Л.Нүүцгээ /НББ-Англи хэл/, Г.Хүслэн /Санхүүгийн менежмент/, Н.Энхмаа /Санхүүгийн менежмент/, Б.Дорждэрэм /НББ-Англи хэл/, А.Төгстөгөлдөр /НББ-Англи хэл/,  Д.Батдулам /НББ-Аудит/, Б.Нямсүлд /НББ-банк/, Б.Гансүх /НББ-аудит/, Э.Энхтуул /НББ-Татвар/, Э.Отгонцэцэг /НББ-аудит/, Б.Дөлгөөн /НББ-аудит/, Ө.Хандармаа /НББ-татвар/, З.Маралгоо /Санхүүгийн менежмент/, Г.Номин-Эрдэнэ /НББ-англи хэл, Ж.Мөнххишиг /Логистик менежмент/, М.Мөнхнасан /НББ-банк/, П.Сансармаа /НББ-татвар/, Ц.Мөнх-Од /НББ-аудит/, Б.Ариунтуяа /НББ-аудит/

Сурлагын амжилтаар олгох тэтгэлгийг:

2-р курс: А.Мөнгөнчимэг /НББ-татвар/, З_Намуун-Эрдэнэ /НББ-аудит/, Б.Дэлгэрмагнай /НББ-аудит/, О.Төгс-Оюун /НББ-англи хэл/, Х.Гулнур /Санхүүгийн менежмент/, Д.Билэгсайхан /Банкны менежмент/, А.Буяндэлгэр /НББ-статистик/, Ч.Байгалмаа /НББ-аудит/, Э.Оюундарь /НББ-банк/, Б.Баярцэцэг /НББ-татвар/, Н.Оролмаа /НББ-аудит/, Т.Одмаа /НББ-татвар/, Б.Тэлмүүн /НББ-англи хэл/, А.Цэнд-Аюуш /НББ-банк/, П.Мягмардулам /НББ-Адит/, Х.Дагинас /НББ-англи хэл/, О.Солонго /НББ-татвар/, М.Мөнгөнцоож /НББ-англи хэл/, Б.Билгүүнзаяа /НББ-англи хэл/, Г.Бямбадулам /НББ-аудит/, М.Содхүслэн/ НББ-аудит/, Э.Ариунсувд /НББ-аудит/, Г.Энхжин /НББ-статистик/, Г.Хулан /НББ-татвар/, Б.Дөлгөөнцэнд /НББ-аудит/, Б.Анхтуяа /НББ-аудит/, Н.Оюунтунгалаг /НББ-аудит/, Э.Сайханбаяр /НББ-англи хэл/, М.Жаргалмаа /НББ-аудит/, Ж.Ариунзаяа /НББ-татвар/, З.Уранбилэг /НББ-татвар/

3-р курс: Ц.Пүрэвцогт /НББ-аудит/, М.Ундрал /НББ-банк/, Б.Сарангэрэл /НББ-аудит/, Г.Энх-Отгон /НББ-статистик/, Ч.Хонгор /НББ-англи хэл/, Г.Энххүслэн /НББ-татвар/, Э.Минжинсор /НББ-татвар/, У.Хашчимэг /НББ-банк/, Ц.Сарангуа /НББ-банк/

4-р курс: А.Наранхуяг /НББ-аудит/, Г.Мөнхтүвшин /НББ-аудит/, С.Цэвээнжаргал /НББ-аудит/, Б.Нямтуяа /НББ-аудит/, О.Сарангуа /НББ-банк/, Д.Гэрэлмаа /НББ-англи хэл/, М.Номин /НББ-англи хэл/, Г.Бат-Эрдэнэ /НББ-аудит/, Д.Нямдарь /НББ-банк/, Г.Мишээлт /НББ-англи хэл/, Э.Цэвээндаш /НББ-аудит/, Х.Өсөх-эрдэнэ /НББ-аудит/,П.Цагаанхүү //НББ-англи хэл/, С.Содчимэг /НББ-аудит/, П.Алтанзул /НББ-банк/, Ж.Нандин-Эрдэнэ /НББ-банк/, Э.Хонгорзул /НББ-татвар/, О.Азжаргал /НББ-англи хэл/, Б.Амарбуян /НББ-англи хэл /, Н.Булганчимэг /НББ-аудит/, М.Батчимэг /НББ-банк/, О.Уртнасан /НББ-татвар/, М.Үржинханд /НББ-татвар/, Б.Мөнхбаяр /НББ-аудит/, Б.Номинзул /НББ-аудит/, Ж.Сүхбат /НББ-банк/, Н.Шүхэрт /НББ-аудит/, Л.Бямбасүрэн /НББ-англи хэл/, Э.Цолмон /НББ-аудит/, Э.Хонгорзул /НББ-татвар/, Э.Дэлгэрмаа /НББ-татвар/, Д.Уранчимэг /НББ-татвар/, Г.Билгүүнтөгс /НББ-татвар/, Б.Хонгорзул /НББ-татвар/ нар тус тус хүртлээ.

2019.09.26

Мандах Их Сургуулийн Санхүү, хангамж үйлчилгээний албанаас санаачлан, 2020 онд төгсөх оюутнуудын дэмжлэгтэйгээр “МОД ТАРЬЖ АМЬД ӨВ ҮЛДЭЭЕ” уриан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 200ш мод тарьж, “Мандах Төгөл”-ийг байгууллаа.  Мандах төгөл нь жилийн бүрийн намар уламжлал болгон өргөжин тэлнэ.

2019.10.01

Мандах их сургуулийн ЭЗБТ-ийн эрхлэгч Доктор (Ph.D), дэд профессор С.Цолмон, багш магистр Ж.Гантулга нар “International Journal of Innovative Science and Research Technology” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд “Influential Factors and Empirical Research on Debt Cooperation Between China and Mongolia” сэдвээр өгүүлэл нийтлүүлж, Мандах Их Сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын “Онцгой амжилтын шагнал”-ын болзлыг хангалаа.

2019.10.05

1-р курсын оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Оюутны урлагийн наадам” –ыг зохион байгууллаа.

Урлагийн наадамд долоон хөтөлбөрийн оюутнууд авъяасаа сорьсноос:

  •  I байрт 85 оноогоор Нягтлан бодох бүртгэл  аудит 1-р дамжаа
  • II байрт 76,5 оноогоор  Нягтлан бодох бүртгэл  банк 1-р дамжаа
  • III байрт 65,5 оноогоор Инженер эдийн засаг, Логистик менежмент 1-р дамжааны хамт олон тус тус шалгарлаа.

 

2019.10.06

Дэлхийн багш нарын 25, Монголын багш нарын 53 дахь өдрийг тохиолдуулан тус сургууль 2018-2019 оны хичээлийн жилийн ажлын үр дүнгээр уламжлал ёсоор шилдэг багш нараа шалгаруулан шагнаж урамшууллаа. Үүнд:

Оны шилдэг багш”-аар: Гадаад хэлний тэнхимийн ахлах багш Э.Оюун-Эрдэнэ

Шилдэг залуу багш”-аар: Гадаад хэлний тэнхимийн багш С.Намуун нар шалгарч, Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

 Үүний хамт төр засгийн болон төрийн бус байгууллагын шагналаар дараах багш, ажилтнууд шагнагдав. Үүнд:

Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас одон”-оор Ерөнхий нягтлан бодогч Г.Эрдэнээ,

Үндэсний статистикийн хорооны “Бүртгэл Статистикийн Тэргүүний Ажилтан” цол тэмдэгээр Суурь шинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, ахлах багш  Н.Далайсайхан,

БСШУСЯ-ны “Жуух бичиг”-ээр: Эдийн засаг, бизнесийн тэнхимийн ахлах багш С.Мөнхцэцэг, багш Б.Сайнжаргал, Мэдээлэл технологийн сургуулийн ахлах багш Б.Цэнд-Аюуш,

Сангийн яамны “Жуух бичиг”-ээр: Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн ахлах багш, доктор А.Наранцэцэг, багш Ц.Одгарав,

Монголын Залуучуудын Холбооны “Хөдөлмөрийн алдар” медалиар НББ-ийн тэнхимийн ахлах багш М.Энхсүрэн, “Шилдэг залуу багш” шагналаар ГХТ-ийн багш Ш.Нандинцэцэг, ЭЗБТ-ийн багш Ж.Гантулга,

Монголын улаан загалмайн нийгэмлэгийн “80 жилийн ойн медаль”-иар: НББ-ийн тэнхимийн багш Г.Хандсүрэн, Захиргааны ахлах ажилтан Б.Мөнхтуяа нар,

Түүнчлэн Олон улсын сэтгүүлд бүтээлээ хэвлүүлсэн ЭЗБТ-ийн эрхлэгч Доктор (Ph.D), дэд профессор С.Цолмон, багш Ж.Гантулга нар Мандах Их Сургуулийн “Онцгой амжилтын шагнал”, Өргөмжлөл, мөнгөн шагналаар нар тус тус шагнагдлаа.

 

 

 

 

 

Шинэ мэдээ