Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Мүүрь Аудит ХХК-иас дараах нээлттэй ажлын байрыг зарлаж байна

Нийтэлсэн: 2019-10-03 08:17:25 Үзсэн: 147

Мүүрь Аудит ХХК-иас дараах нээлттэй ажлын байрыг зарлаж байна   Үүнд:

 

  1. Аудитын туслах

Гүйцэтгэх үндсэн үүрэг
Санхүүгийн тайлангийн аудит болон баталгаажуулах гэрээт ажлын төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагналын үе шатанд туслах.

 

Үндсэн шаардлага

·         Нягтлан бодох бүртгэлийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,

·         Зарчимч, шударга бөгөөд асуудалд бодитоор хандах чадвартай байх,

·         Багаар ажиллах чадвартай,

·         Мэргэжлээрээ өсөн дэвших хүсэлтэй, цаашид тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой байх

 

Нэмэлт мэдээлэл                                                                  

·         Мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

·         Англи хэлний ахисан төвшний мэдлэгтэй бол давуу тал болно.

 

Бүрдүүлэх материал:

·         Байгууллагын вэбсайт дээр байршуулсан анкетыг бөглөх; 

·         Мэргэжлийн дипломын хуулбар;

·         Иргэний үнэмлэхний хуулбар;

·         Бусад холбогдох гэрчилгээ, сертификатын хуулбар.

 

Хөдөлмөрийн нөхцөл:
Цалин: Тохиролцоно.
Төрөл: Бүтэн цагийн үндсэн ажилтан

 

  1. Туслах – Корпорацын санхүүгийн үйлчилгээ

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Гэрээт ажлыг ойлгож, гэрээт ажлын багтай үр дүнтэй хамтран ажиллах боломжтой,
  • Корпорацын санхүүгийн үйлчилгээний хүрээнд төрөл бүрийн даалгавруудыг бэлтгэх (Үүнд: Хөрөнгийн зах зээлд бүртгүүлэх, хөрөнгө босгохтой холбоотой зөвлөх үйлчилгээ, бизнесийн үнэлгээ, санхүүгийн due diligence зэрэг үйлчилгээнүүдийн гэрээт ажлын багт орж ажиллана)
  • Шаардлагатай тохиолдолд санхүүгийн тайлангийн аудитын багт орж ажиллах.

Үндсэн шаардлага:

  • Санхүүгийн удирдлага, НББ, эдийн засаг болон холбогдох мэргэжлээр төгссөн,
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй,
  • CFA зэрэг авахаар төлөвлөж буй. СFA-н шалгалтыг өгч эхэлсэн буюу CFA зэрэгтэй бол давуу тал болно,
  • Шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадвартай,

Нэмэлт мэдээлэл                                                                  

·         Мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

·         Англи хэлний ахисан төвшний мэдлэгтэй бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

·         Байгууллагын вэбсайт дээр байршуулсан анкетыг бөглөх; 

·         Мэргэжлийн дипломын хуулбар;

·         Иргэний үнэмлэхний хуулбар;

·         Бусад холбогдох гэрчилгээ, сертификатын хуулбар.

Хөдөлмөрийн нөхцөл:
Цалин: Тохиролцоно.
Төрөл: Бүтэн цагийн үндсэн ажилтан

Шинэ мэдээ