Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


ТУСЛАХ НЯГТЛАН БОДОГЧ АЖИЛД АВНА.

Нийтэлсэн: 2019-08-22 14:49:24 Үзсэн: 377

 

АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

ТУСЛАХ НЯГТЛАН БОДОГЧ

 

Хөгжлийн Шийдэл ТББ нь 2008 онд байгуулагдсан цагаас хойш Монголын бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд дотоод, гадаадын донор болон санхүүжүүлэгч байгууллага, сүлжээ, холбоодтой хамтран ажиллаж өнөөгийн байдлаар нийт 47 төсөл, хөтөлбөрүүдийг  хэрэгжүүлээд байна. Үүний хүрээнд 2,233 бизнесийг шинээр бий болоход, 5,856 бизнесийг өргөжин сайжрахад, 11,827 ажлын байрыг шинээр үүсгэхэд дэмжин ажиллаад байна.

Хөгжлийн Шийдэл ТББ нь туслах нягтлан бодогчийн ажлын байранд дараах шалгуурыг хангах ажилтан сонгон шалгаруулж ажилд авна.

Тавигдах шаардлага

Үндсэн ажил үүргийн хуваарь:

·         Банкны шилжүүлэг бэлтгэх, шилжүүлэг хийх;

·         Санхүүгийн анхан шатны баримт бичгийн бүрдүүлэлт хариуцан ажиллах, мөн Татвар, Аудитын шалгалтад бэлтгэх;

·         Үндсэн хөрөнгө, бараа материалын бүртгэл хөтлөх, тооллого хийх;

·         Түрээсийн гэрээ болон бусад гэрээний дагуу холбогдох төлбөр тооцоог цаг тухайд нь хийж, тооцоо нийлж, тохируулж байх;

Ажлын мэдлэг, туршлага:

·         Бизнесийн удирдлага, санхүүгийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн;

·         Харилцааны ур чадвар сайтай, нягт нямбай, үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай, үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг;

·         Англи хэлний ярианы болон бичгийн зохих мэдлэгтэй байх;

·         Аливаа зүйлийг олон ургалч, шинэлэг, бие даасан сэтгэлгээгээр төрөлжүүлэн бүтээх, ажил хэрэг болгох авьяастай;

·         Ажлын ачаалал даах чадвартай;

 

Та энэхүү ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байвал анкет (http://dsmongolia.org/images/Anket.doc холболтоос татна уу) , болон  2-3 өмнөх ажлын тодорхойлолтыг 2019 оны 08-р сарын 31-ний өдрийн 17:00 цагаас өмнө hr@dsmongolia.org цахим хаягаар ирүүлнэ үү. Таны илгээсэн материал дээр үндэслэн, шаардлага ханган сонгогдсон ажил горилогчдоос мэргэжлийн шалгалт авч, тэнцсэн тохиолдолд ажлын ярилцлагад урина. 

Ажлын байранд хандан ирүүлсэн материалуудыг буцаан олгохгүй болохыг мэдэгдье

Шинэ мэдээ