Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


"ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧ" ажлын байранд урьж байна.

Нийтэлсэн: 2019-05-17 13:22:34 Үзсэн: 120

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Байгууллагын санхүүгийн жигд тогтвортой, тасралтгүй үйл ажиллагааг хангах үндсэн зорилгын хүрээнд дараах чиг үүргүүдийг хэрэгжүүлэн ажиллана;
Компанийн нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг НББОУ Стандарт болон компанийн НББ-ийн бодлогын баримт бичигт нийцүүлэн хэрэгжүүлэх;
Санхүүгийн тайлан балансыг цаг хугацаанд нь үнэн зөв гаргах, танилцуулах;
Компанийн мөнгөн урсгалыг зөв зохион байгуулж удирдах
Тооцоо нийлэх, өр төлбөр барагдуулалтын үйл явцыг удирдлагаар хангах;
Ажлын байрны тодорхойлолт, чиг үүрэгт заасан бусад ажлыг хийж гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага:
Нягтлан бодогч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
Ерөнхий нягтлан бодогчоор ажилласан туршлагатай бол давуу тал болно;
Харилцааны соёлтой, ажил хэрэгч, харилцааны ур чадвартай;
Мэргэжлийн болон хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;
Багаар болон бие даан ажиллах чадвартай;
Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой;
Англи хэлний зохих төвшний мэдлэгтэй;
Бүтээлч, эерэг хандлагатай, шинийг санаачлагч.

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй ажил горилогчид hr@caffebene.mn хаягаар анкетаа ирүүлнэ үү

 

Шинэ мэдээ