Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу

Оюутан, суралцагсадын анхааралд

Нийтэлсэн: 2020-09-15 16:46:23 Үзсэн: 268

 

Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит бус хурлын шийдвэрийг үндэслэн дараах мэдээллийг хүргүүлж байна. Үүнд:

  1. 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс бакалаврын өдрийн хөтөлбөрийн сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, танхимаар хичээллэх /Орон нутгаас суралцаж буй оюутнуудын бэлтгэлийг харгалзан/
  2. 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс бакалаврын эчнээ болон магистрын хөтөлбөрийн сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, танхимаар хичээллэх
  3. Сургуулийн хэмжээнд ариутгал халдваргүйжилтийн дэглэмийг мөрдөнө. /амны хаалт зүүх, гарыг тогтмол ариутгах, халуун хэмжинэ/
  4. Оюутны байранд орох оюутныг 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн дотуур байранд авах

 

Сургуулийн захиргаа

 

2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр

 

Шинэ мэдээ