Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу

ББМТ-ны ISO 21001:2018 олон улсын стандартыг хэрэгжүүлэгч анхны боловсролын байгууллага боллоо

Нийтэлсэн: 2020-09-01 15:09:17 Үзсэн: 614

 

Мандах их сургууль нь 2017 онд Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартын шаардлага, шалгууруудыг ханган, хэрэгжүүлсэн байгууллага болж, гэрчилгээгээ хүлээн авсан билээ. Уг стандартыг хэрэгжүүлснээр  байгууллагын дотоод үйл ажиллагааны уялдаа холбоо сайжирч, стандартын үндсэн зарчмын дагуу төлөвлөх, гүйцэтгэх, хянах, сайжруулалт хийх үйл явц  тогтмолжиж,  байгууллагын үйл ажиллагааны үр дүн  байнга дээшлэхэд ач холбогдолтой боллоо.

Энэхүү стандартыг өөрийн сургууль дээр амжилттай хэрэгжүүлсэн туршлага дээрээ тулгуурлан, Мандах их сургууль Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны ISO 21001:2018 олон улсын стандартыг хэрэгжүүлэх зорилт тавин, Олон улсын баталгаажуулалтын IRCLASS байгууллагатай хамтран ажилласны үр дүнд өнөөдөр тус стандартыг хэрэгжүүлэгч байгууллагын гэрчилгээг хүлээн авлаа.

Энэхүү стандартын үндсэн зорилго нь суралцагсдын хэрэгцээ шаардлага болон хүлээж буй үр дүнд нийцүүлсэн дээд боловсролын үйлчилгээг чанартай үзүүлэхэд чиглэгддэг.  

Ийнхүү  Мандах их сургууль Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны ISO 21001:2018 олон улсын стандартыг хэрэгжүүлсэн анхны боловсролын байгууллага боллоо.

Сургуулийн захиргаа

Шинэ мэдээ