Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу

2020-2021 оны хичээлийн шинэ жил эхэллээ.

Нийтэлсэн: 2020-09-01 12:04:56 Үзсэн: 521

Мандах Их Сургууль 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ 2020 оны 8-р сарын 31-ний өдөр  онлайнаар амжилттай зохион байгууллаа. Хичээлийн шинэ жилийг нээж сургуулийн захирал профессор Г.Нанжид үг хэллээ.

Тэрээр, манай хамт олон өнгөрсөн хичээлийн жилд өмнөө тавьсан зорилго зорилтуудаа амжилттай хэрэгжүүлж үндэсний хэмжээнд хэд хэдэн хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн бөгөөд цар тахалын үед сургалтын үйл ажиллагаагаа тасалдуулалгүй онлайнаар амжилттай зохион байгуулж чадсан хамт олондоо талархал илэрхийллээ.

Мөн шинэ хичээлийн жилийн эхний өдөр  Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны ISO 21001:2018 олон улсын стандартыг хэрэгжүүлэгч байгууллагын гэрчилгээг хүлээн авч, Монгол улсад анх удаа энэхүү стандартыг хэрэгжүүлсэн байгууллага болж байгааг онцлон тэмдэглэлээ.

Уламжлал ёсоор нээлтийн ёслолын үйл ажиллагааны үеэр Мандах Их Сургуулийн захирлын тушаалаар тус сургуулийн "Шинэ элсэгчдийг дэмжих тэтгэлэг"-ийн болзлыг хангасан оюутнууд болон "Сурлагын амжилтаар олгох тэтгэлэг"-ийн болзлыг хангасан оюутнуудад 2020-2021 оны хичээлийн жилийн I улиралд сургалтын төлбөрийн 10-50%-ийн  Хөнгөлттэй суралцах эрхийг олголоо. Үүнд: Шинээр элсэж байгаа 80 оюутан, 2 болон 3, 4-р дамжааны 249 нийт 329 оюутанд 120 сая төгрөгийн тэтгэлэг олголоо.

 

Түүнчлэн Мандах Их Сургуулийн “Оюутны зөвлөл”-ийн дарга нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрийн 4-р дамжааны оюутан Ч.Өсөхбаяр эрдэмтэн багш нартаа талархал илэрхийлээд, оюутан залуусдаа эрдэм номдоо шамдангуй байж, амжилттай суралцахыг уриаллаа.

 

Нийт эрдэмтэн багш, ажилтнууд, оюутан, суралцагчдад шинэ хичээлийн жилдээ сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт гаргахыг хүсье.

 

Сургуулийн захиргаа

 

Шинэ мэдээ