Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу

"МАНДАХ ЛИЦЕЙ" АХЛАХ СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Нийтэлсэн: 2020-08-11 14:39:46 Үзсэн: 455

 

Мандах Их Сургуулийн харьяа

“МАНДАХ ЛИЦЕЙ” АХЛАХ СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

 

Боловсролын салбарт 28 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж чанартай сургалт чадварлаг, мэргэжилтэн бэлтгэдэг Мандах Их Сургууль нь “ МАНДАХ ЛИЦЕЙ ” ахлах сургуульдаа элсэлтээ авч байна.

“МАНДАХ ЛИЦЕЙ ” ахлах сургууль нь 

1.                   МАТЕМАТИК

2.                   МЭДЭЭЛЭЛ ЗҮЙ

3.                   АНГЛИ ХЭЛНИЙ гүнзгийрүүлсэн сургалттайгаас гадна дараах давуу талуудтай.

Үүнд:

·         Хичээлүүдийг доктор, профессорууд болон мэргэжлийн, туршлагатай багш нар чанарын өндөр түвшинд заана.

·         Ахлах сургууль болон их сургуулийн залгамж холбоог хангахуйцаар сургалтыг явуулна.

·         Суралцагчдыг ёс зүй, хариуцлагатай, хүнлэг, зөв хандлагатай иргэн болж төлөвшихөд сургалтын үйл ажиллагаа чиглэсэн байна.

·         Мандах их сургууль болон гадаад, дотоодын шилдэг их сургуулиудад элсэн суралцах мэдлэг, чадварыг олгоно.

·         Мандах их сургуулийн дэргэд шинээр баригдсан стандартын шаардлага хангасан хичээлийн байртай.

ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

 

 Ерөнхий Боловсролын Сургуулийн 9, 10-р ангийг амжилттай төгсөж, 10 болон 11-р ангид дэвшин суралцагсад байна.

 Элсэгч нь сонгон шалгаруулах шалгалтанд орсон байна.

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА

         2020 оны 8 сарын 21-ийг дуустал http://tiny.cc/mandakhlitseiburtgel хаягаар бүртгэнэ.

 

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ

 Ерөнхий мэдлэг шалгах сорил 8 сарын 22-ны өдөр 12 цагаас цахим хэлбэрээр Математик, мэдээлэл зүй, англи хэлээр авах бөгөөд тэнцсэн сурагчидтай суралцах гэрээ байгуулна.

 Элсэгч нь 7-10 дугаар ангидаа математик, англи хэл, мэдээлэл зүй, нийгмийн ухааны чиглэлээр улс, хотын олимпиад, тэмцээнүүдэд  амжилттай оролцсон бол шалгалтгүй элсүүлж, төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ.

ХАЯГ: Баянгол дүүрэг, 16-р хороо, Амарсанаагийн гудамж 18/1, Макс Моллын хойно, Модны 2-ын зам дагуу, Улаанбаатар хот, Монгол

ХОЛБОО БАРИХ УТАС:  99084664, 99996411,7018-5950

Шинэ мэдээ