Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу

Мандах Их Сургуулийн 25 дахь удаагийн төгсөлтийн ёслолын үйл ажиллагаа боллоо

Нийтэлсэн: 2020-06-04 16:45:23 Үзсэн: 458

 

Мандах Их Сургууль, 25 дахь удаагийн төгсөлтийн ёслолын үйл ажиллагааг 2020 оны 06 сарын 03-ны өдөр онлайнаар зохион байгууллаа.

Тус сургуулийг Нягтлан бодох бүртгэл, санхүү, мэдээллийн технологи, программ хангамжийн  мэргэжлээр 350 гаруй оюутнууд төгсөж байна.

Төгсөгчид ёслолын ажиллагаанд онлайн хэлбэрээр оролцсон бол эцэг эх, ах дүү, найз нөхдүүд тус сургуулийн фэйж хуудсаар LIVE хэлбэрээр оролцож мэндчилгээ хүргэлээ.

 

Төгсөлтийн баярын ёслолын арга хэмжээг нээж  Захирал профессор Г.Нанжид үг хэлэхдээ: Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай энэ цаг үед мэдээллийн технологийн тусламжтайгаар шалгалтандаа бэлтгэж, кейс дадлагаа хийж, төгсөлтийн шалгалтаа өгч, дипломоо амжилттай хамгаалсан та бүхэндээ баяр хүргэе.

Та бүхэн 2016 онд Мандах бүртгэл дээд сургууль байхад элсэн  орж, 2020 онд Их сургуулийн статустай болсон байхад төгсөж  байна.

Төгсөгчдийн дунд сурлага, эрдэм шинжилгээ, нийгэм хүмүүнлэгийн үйл ажиллагаанд манлайлагчдаас гадна НББ-ийн улсын олимпиадын алт, мөнгөн медалийн эзэд,  ерөнхий сайдын тэтгэлэг хүртсэн, мэргэжлийн уралдаан тэмцээнд амжилттай оролцсон олон шилдэгүүд байна.

Түүнчлэн “Мэргэжлийнхээ ёс зүйг чанд сахин, сургуулийнхаа болон мэргэжлийнхээ нэр хүндийг өндөрт өргөн, эх орондоо ихийг бүтээж, өөрийгөө хөгжүүлж, аливаад идэвх зүтгэлтэй, эерэг хандлагатай байхыг хүслээ.

Төгсөлтийн ёслолын үйл ажиллагааны үеэр уламжлал ёсоор амжилттай суралцсан төгсөгчдөд Магистрантурт хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгийг олголоо.

 

 

Сургуулийн захиргаа

Шинэ мэдээ