Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу

“Англи хэлний онлайн олимпиад-2020” амжилттай боллоо

Нийтэлсэн: 2020-05-12 08:08:08 Үзсэн: 470

Мандах их сургуулийн нэрэмжит “Англи хэлний онлайн олимпиад- 2020”-ыг   05 сарын 09-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Олимпиадад Улаанбаатар хот болон 21 аймгийн 209 сурагч оролцсон бөгөөд Ховд, Говь-Алтай, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь аймгийн сурагчид идэвхтэй оролцсон байна.

Шагналт байранд:

I-байрт П. Урьхан, Улаанбаатар хот, Хүрээ тулга дунд сургуулийн 12-р анги /2020-2021 оны хичээлийн жилийн эхний улирлын сургалтын төлбөрийн 30% хөнгөлөлт/

II- байрт З. Энх-Од, Улаанбаатар хот, Г.В.ПЛЕХАНОВЫН нэрэмжит орос сургуулийн 12-р анги /2020-2021 оны хичээлийн жилийн эхний улирлын сургалтын төлбөрийн 20% хөнгөлөлт/

III- байрт Б. Анунгоо, Улаанбаатар хот, Хобби дунд сургуулийн 12-р анги /2020-2021 оны хичээлийн жилийн эхний улирлын сургалтын төлбөрийн 10% хөнгөлөлт/

III- байрт Г. Батцэцэг, Өвөрхангай, Бат-Өлзий сумын дунд сургуулийн 12-р анги /2020-2021 оны хичээлийн жилийн эхний улиралын сургалтын төлбөрийн 10% хөнгөлөлт/

III- байрт Г. Төгөлдөр, Улаанбаатар хот, Шинэ үе дунд сургуулийн 12-р анги /2020-2021 оны хичээлийн жилийн эхний улиралын сургалтын төлбөрийн 10% хөнгөлөлт/

Тусгай байрт: Ц. Самад, Г. Ванчигсүрэн, Н. Бат-Оргил, Г. Энхмандах, Б. Хөлгөн, Б. Төгөлдөр, А. Нарангэрэл, Б. Хишигбаяр, Ж. Мөнхбадрал, Л.Уянга, Б. Отгонзаяа, Б. Мөнхсор, Л. Оюунсүрэн, Э. Тэргэлсаран нар тус тус шалгарч Мандах Их Сургуульд элсэн суралцах эрхийн бичгийн эзэн боллоо.

 

Онлайн олимпиадад идэвхтэй оролцсон нийт сурагчиддаа сурлагын өндөр амжилт гарган, ЭЕШ-аа амжилттай өгч, хүссэн сургуульдаа элсэн суралцах, Монгол Улсаа дэлхийн хэмжээнд хөгжүүлэх чадварлаг мэргэжилтэн болохыг хүсье.

 

Зохион байгуулах комисс

Шинэ мэдээ