Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу

Мандах Их Сургуулийн оюутнууд “University” дата багц ашиглах боломжтой боллоо

Нийтэлсэн: 2020-04-24 18:00:03 Үзсэн: 1409

 

Мобиком Корпораци ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Covid19-н тархалтын үеэр Их, дээд сургуулиудтай харилцан санал солилцсоны үндсэн дээр оюутнуудад зориулсан “University” дата багцыг гаргасан байна. 

Иймд Мандах Их Сургуулийн оюутнууд “University дата” багцыг ашигласнаар өөрийн сургуулийн цахим сайтууд руу хэрэглээний болон хурдны хязгааргүйгээр хандаж, дата ашиглан хичээлээ хийх боломжтой боллоо. “University” дата багцыг Мобикомын аль ч багцын хэрэглэгч ашиглах боломжтой бөгөөд 30 хоногийн эрхтэй уг багцыг энэ сардаа багтаан хямдралтай үнээр буюу ердөө 1`000₮ -р худалдан авах юм.

Оюутан багцаа идэвхжүүлэх бол U гэсэн мессэжийг 592 дугаарт илгээгээрэй. Мэдээж бусад бүх төрлийн сувгаар багцаа идэвхжүүлэх боломжтойгоос гадна найз нөхдөдөө эсвэл оюутан ах, дүүдээ “University” дата багцыг бэлэглэх бол бэлэглэх хүнийхээ дугаарыг бичээд U гээд 592 дугаарт илгээхэд хангалттай.   

                                                                                

Дата багцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.

 

Сургуулийн захиргаа

Шинэ мэдээ